Дуучин Mariah Carey “Lollipop Bling” нэртэй шинэ үнэртэн гаргаад удаагүй байгаа. Харин тэрбээр өөрийн шинэ үнэртэнгийнхээ шинэ вэб сайтыг нээжээ. Түүний энэхүү вэб сайт яг л үлгэрийн ордон шиг загвартай хийгдсэн аж. Түүний нөхөр Nick Cannon энэхүү загварын санааг гаргажээ. Ороход л таны яв ягаахан өнгө угтан авах ба бяцхан охидуудын мөрөөдлийн ордонг санагдуулам хийхийг зорьсон байна.
Дуучин бүсгүй "Шинэ үнэртэнгийн маань албан ёсны вэб сайт нээлтээ хийж байгаад маш их баяртай байна. Би угийн хүүхэд шиг зантай болохоор миний нөхөр тэр сонирхлыг минь бодож үзээд ийм загвартай хийхийг санал болгосон. Энэ нь надад маш их таалагдаж байгаа" хэмээн ярьсан байна.
Та хэрвээ түүний шинэ сайтыг сонирхон үзэхийг хүсвэл http://lollipopbling.com./
Н.Наран