МН17 онгоцыг пуужингаар харвасан дөрвөн хүнийг ирэх жил шүүнэ | News.MN

МН17 онгоцыг пуужингаар харвасан дөрвөн хүнийг ирэх жил шүүнэ

МН17 онгоцыг пуужингаар харвасан дөрвөн хүнийг ирэх жил шүүнэ

МН17 онгоцыг пуужингаар харвасан дөрвөн хүнийг ирэх жил шүүнэ

Одоогоос таван жилийн өмнө буюу 2014 онд Нидерландын Амстердам хотын Схипхол нисэх буудлаас Малайзын Куала Лумпур луу 283 зорчигчтой ниссэн “MH17” онгоц хөөрөөд хэдхэн цагийн дараа Орос-Украины хилийн ойролцоо пуужингийн довтолгоонд өртөн сүйрсэн юм. Энэхүү аймшигт ослын улмаас нислэгийн багийн 15 гишүүн болон онгоцоор зорчиж байсан 283 зорчигч бүгд амь үрэгдсэн билээ. Үүнээс нь 80 нь хүүхэд байсан юм.

Онгоцны сүйрэлд ямар нэг техникийн гэмтэл болон хэн нэгний алдаанаас болоогүй, харин онгоцыг Украины зүүн нутгийн Первомайск тосгоноос Орост үйлдвэрлэсэн газар-агаар ангиллын “Бук” пуужингаар харван унагаасан нь тогтоогдсон.

Тухайн үед Украины зүүн нутагт Засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хооронд байлдааны ажиллагаа эрчимжиж байсан билээ. Уг хэрэг болох үед тус тосгон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хяналтад байсан бөгөөд мөрдөн шалгах багийнхан нутгийн оршин суугчдын авсан гэрэл зургууд болон салан тусгаарлагчид хоорондоо утсаар ярьж буй ярианаас дүгнэлт хийж онгоцыг харван унагаасан тэр өдөр “Бук” пуужингийн цогцолборыг Украинд авчирсан гэсэн таамаглал дэвшүүлсэн юм. Харин онгоцыг сөнөөсний дараа цагаан өнгийн Волво ачааны машинд ачиж, ОХУ руу буцаан авч явсан хэмээн мэдэгдэж байв. Гэсэн ч Оросын тал уг мэдэгдлийг эрс няцаан Оросын нэг ч пуужингийн цогцолбор Украины хилээр даваагүй хэмээн мэдэгдсээр байсан.

Германы шинжээчдээр удирдуулсан Олон улсын хамтарсан мөрдөн шалгах баг өчигдөр /2019.06.19/ 298 хүний аминд хүрсэн энэхүү хэрэгт гурван орос, нэг украин иргэнийг буруутгаж байгаагаа зарлажээ. Хэрэгт сэжиглэгдэж буй Оросын иргэн Игорь Гиркин нь тус улсын Холбооны аюулгүй байдлын албаны тагнуул, Сергей Дубинский нь ГРУ буюу Оросын цэргийн тагнуулын ажилтан, Олег Пулатов нь мөн ГРУ-ийн тусгай хүчинд цэргийн алба хааж байжээ. Харин дөрөв дэх сэжигтэн Леонид Харченко нь Украины иргэн бөгөөд тухайн үед Донецкт салан тусгаарлагчдын бүлгийг ахалж байсан аж. Мөн энэ дөрвөн хүнээс гадна пуужингийн цогцолборыг Украин руу зөөвөрлөхөд оролцсон 12 хүний нэрийг зарласан байна.

Оросын тал энэ хэрэгт өөрсдийгөө хамааралгүй гэж байгаа ч Украины салан тусгаарлагчдын бүс нутагт тэрхүү өнлөр хүчин чадал бүхий зэвсэг техник хэрхэн орж ирсэн нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

Хуулийн байгууллагаас эдгээр дөрвөн сэжигтэнг баривчлах зөвшөөрөл олгосон бөгөөд хэргийн шүүх хурал 2020 оны гуравдугаар сард Нидерландад эхлэх юм. Мөн ОХУ болон Украин улс нь хэрэгтэн шилжүүлэхийг үндсэн хуулиараа зөвшөөрдөггүй учир тус улсуудаас хэргийг шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүснэ гэж Олон улсын хамтарсан мөрдөн шалгах багийнхан мэдэгдэв.

эх сурвалж:GUARDIAN, BBC

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-20 202.9.44.208

Онгоц сөнөөх ажиллагаанд оролцсон, удирдсан хүмүүсийг толгой дарааллан хөдөлшгүй баримтаар, бүр албан тушаалтай нь нэрлэж ! Тэгхэлээр барууныхны маш сайн тагнуулч, мэдээлэгч Оросод ажиллаж бна л даа ! Хүнлэг бус, ийм хэрцгий ажилгааг Кремль өөрийн дэмждэг салан тусгаарлагчдаар гүйцэтгүүлж бдг ! Оросын эрх баригчид хуучирсан,их гүрний дээрэнгүй үзэл номлолоо ямарч үнээр хамаагүй хэвээр хадгалах гэсэн бодлого нь үргэлжилсээр л бна даа !

Avatar

Иргэн 2019-06-20 66.181.182.250

Оросын хаан эрх мэдэл, шуналтай зарц нар, авилгалын аалзны тор зэргээ хянаж чадахаа болиод удаж бна , Агуу Орос орон хэзээ нэг хэвийн болох юм бурхан л мэдэх ….!!!!!

Avatar

Зочин 2019-06-20 73.83.155.120

Unend guitsegdenee gej…ehleed buk bish geed melzeed baisan …Daraa n ukrainii buk geed melzsen… orosuudaas buh yum garna shuu. Jiriin humuustei bol yamarch hamaagui deglemtei n holbootoi.putind hair zarlaad baigaa humuus bol orosuudad hairtaidaa bish l dee . Deglemiig n Mgl d bosgochih sanaatai.orosiin ard tumenii nuruu n teniihgui yumdaa huurhii.

Avatar

ХЭХЭ 2019-06-20 66.181.188.124

ПУТИН БОЛ а******н ЭНЭ ДӨРӨВ БОЛ ЯАХАВ ГҮЙЦЭТГЭГЧИД НЬ ЮМ

Avatar

21 2019-06-20 202.131.225.197

Zass Donetskiig t*******t baiguulga shig haragduulahiin tuld USA chuud unagasniig bugd medej baigaa shdei

Avatar

ХЭХЭ 2019-06-20 66.181.188.124

ХАР л***р

Avatar

> 2019-06-20 49.0.212.97

Тэр 4 алан хядагчид амсуулах ёстой зүйлийг нь амсуул

Avatar

Ovgon 2019-06-20 66.181.182.233

Umhii fashist putleriin hiisen ajil. Tuuniig duujleh heregtei. Fashist putler sonotugei

Avatar

Зочин 2019-06-20 103.229.123.61

хятад эмгэн тэмбуу шаагаад л байгаарай!

Avatar

Зочин 2019-06-20 202.179.26.211

Путин зальт үнэг.

Avatar

> 2019-06-20 49.0.212.97

Зөв, буудан өг

Avatar

Зочин 2019-06-20 49.0.212.97

ЗӨВ, ТЕРРОРИСТУУДЫГ ДҮҮЖИЛ

Avatar

Зочин 2019-06-20 103.229.123.61

Чамайг л дуужилбэл таарна.

Avatar

Donald J.Trump 2019-06-20 202.131.245.243

GUARDIAN, BBC are Fake news.

Avatar

БНХАУ 2019-06-20 49.0.212.97

Оросууд сөнөөсөн, Украйн чинь оросын колони биз дээ, ямар ч байсан АНУ сөнөөгөөгүй

Avatar

Зочин 2019-06-20 202.131.245.243

AHУc зохион байгуулж, укр бандерууд сөнөөсөн.

Avatar

Зочин 2019-06-20 202.131.245.243

“Бук” пуужингийн цогцолборыг Украинд авчирсан гэсэн таамаглал дэвшүүлсэн юм. Харин онгоцыг сөнөөсний дараа цагаан өнгийн Волво ачааны машинд ачиж, ОХУ руу буцаан авч явсан гэжээ. Волво ачааны машин “Бук” пуужингийн цогцолборыг даахгүй. Цогцолбор гэдэг олон төхөөрөмжийн иж бүрдэл шүү. Пуужин харвах ганц суурь биш.

Avatar

Зочин 2019-06-20 202.131.245.243

Fake news

Avatar

123 2019-06-20 202.9.43.159

uursdiiguu l hichee l dee

Avatar

zochin 2019-06-20 202.131.235.190

BUK chini Ukrainii armid bas bdag shu de. USSR ued uildverlesen buh respublikd ni bgaa. Het neg taliig barij ajillaj bna. Donbassiin bosogchdiig delhii niited uzen yaduulahiin tuld UKR uud oorsdoo huschaad US demjlegteigeer Oros ruu chihej bgaa bh oo. Geopolitik hetsuu shuu.

Avatar

Зочин 2019-06-20 182.160.1.26

yamar chi bid shig teneg humuus bga bish, ul mur uldeehgui bn gej bhgui, buur ter tusmaa olon ulsiin 3dagch hundlungiin humuus shalgaad togtoochihood bhad, nuguu l teneg oros oros gdg mal sanaagaara zutgeseer bh ym daa 😐

Avatar

Зочин 2019-06-20 202.179.26.143

Энэ яваа насандаа амар амгалан амьдрал боломжийг Путин хааж хүний нэг үеийг дайн тулаантай болгож хувиргав. Газар нутаг нь багадаа юу. Путинийг өмөөрөөд байгаа манай хүмүүст хэлэхэд Путин 20 жил засаглахдаа Монголыг огт дэмжсэнгүй. Монголыг тойруулж төмөр зам, хурдны зам, гүүр, хийн хоолой тавьж байгаа нь бүр Монголыг үзэн ядсан шинжтэй.

Avatar

Зочин 2019-06-20 202.21.105.26

Тэр хүн Монголыг дэмжих албагүй л дээ. Цаанаасаа бүр нэг гуйлгачин сэтгэлгээтэй.

Avatar

Зочин 2019-06-20 202.21.124.21

БАНДЕРИЙН ДЭЭРЭМЧДИЙН ХИЙСЭН АЖИЛ. ДЭЭР НЬ ЯНКУУДЫН ШОУ НЭМЖ ЯВАА. ОРОСЫГ ХАРААГААД БАЙГАА АМЬТАС НЭГ Л ЮМ УХААРАХ ЁСТОЙ. ҮНЭНДЭЭ ӨНӨӨГИЙН ХӨГЖЛИЙН СУУРИЙГ ОРОСУУДЫН ХҮЧЭЭР ТАВЬСАН ЮМ ШҮҮ. БАС ОРОС ХӨВГҮҮД БИДНИЙ ТӨЛӨӨ АМЬ НАСАА ӨГСӨН. ЯДРАХ ЦАГТ НААДМУУ ИВАНУУД ЧИНЬ Л ТУС БОЛНО. ЯНКУУД ХЭЗЭЭ Ч ХЭНД Ч ТУСАЛЖ БАЙГААГҮЙ, х***а НАР МОНГОЛООР НЭГ БОЛЖ, 2030 ОН ГЭХЭД МОНГОЛ БИДНИЙХ ГЭЭД ЯРИАД ЯВЖ БАЙНА. ТЭД КОММЕНТООР ДҮҮРЭН ОРОСЫГ ХАРААХ БОЛЛОО.

Avatar

Зочин 2019-06-20 180.149.96.90

ДАМПУУ ОРОС

Avatar

Зочин 2019-06-20 202.131.236.122

Энэ дэлхийд хууль бий том жижиггүй мөрдөх үүрэг хүлээж НҮБ-ыг байгуулсан. Томчууд нь хариуцлагатай, жижигнүүд нь дуулгавартай байхад дэлхий амар амгалан байна. Гэтэл Орос нь хариуцлагагүй, тэжээвэл нь Хойдууд нь дуулгаваргүй…

Avatar

Зочин 2019-06-20 107.77.173.4

Путин,Шойгу,Герасимов гээд олон улсын т*******т алуурчдыг шүүх цаг ирэх байлгүй дээ

Avatar

Зочин 2019-06-20 202.179.31.96

Боловсролгүй тэнэг зарчим үл мэдэх оросууд шүү дээ

Avatar

Зочин 2019-06-20 202.21.108.141

Орос ч онигоо болж байна дөө. Одоо Оросыг улам л чангална байхдаа. Крымийг эзлэхээс өмнө Оросын эдийн засаг дэлхиййд 7-д орж байсан бол одоо 15-д орж ухарсан байна лээ. Байдал улам л хэцүүдэх нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж