Баяртай, баярлалаа Перри

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Баяртай, баярлалаа Перри

Баяртай, баярлалаа Перри

Хойд Америкийн Үндэсний хоккены лигийн /ҮХЛ/-ийн Анахайм Дакс багийн дэд ахлагч, 4 удаагийн бүх-одод тоглогч, 2011 оны улирлын үнэ цэнэтэй тоглогч, мэргэн бууч, 2007 оны стэнлийн цомын аварга К.Перри 14 жилийн дараа багаа орхилоо. 34 настай Канад довтлогч 2003 оны драфтын 28-аар Анахайм Дакс багтай нэгдэж байсан бөгөөд тэр цагаас хойш өчигдрийг хүртэл энэ багийн төлөө 14 жил хүчин зүтгэсэн. Хамгийн сүүлд 2013 оны гуравдугаар сард багтайгаа найман жилийн гэрээ байгуулж байсан ч гэрээний хугацаа дуусахаас хоёр жилийн өмнө багаа орхиж чөлөөт агент болж байна. Түүний үлдсэн хоёр жилийн гэрээг баг нь худалдан авснаар К.Перри чөлөөт агент болсон юм.

Багийнхаа шилдэг тоглогчоо явуулсан ерөнхий менежер Б.Мюррей “Энэ бол миний ҮХЛ-т өнгөрүүлсэн 44 жилийн түүхэн дэх хамгийн хүнд шийдвэр байлаа. Тэр бол өнгөрсөн 14 жилийн хугацаанд багтаа бүх зүйлийг өгч байсан бөгөөд өрсөлдөгчөөсөө хором ч бууж өгч байгаагүй юм. Түүний гоолын цохилт бүр найдвартай байсан. К.Перригийн ялах гэсэн агуу хүсэл нь түүнд гайхалтай зан чанар бий болгосон” хэмээн ярьжээ.

К.Перри клубтээ өндөр амжилт үзүүлэхийн зэрэгцээ Канадын шигшээ багийнхаа хамтаар 2010, 2014 оны олимпийн наадмуудад оролцож алт, 2016 оны ДАШТ-ээс алт, 2016 оны Дэлхийн цомоос алтан медаль хүртэж байсан шилдэг тоглогч юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж