Ши Жиньпин, Ким Жон Ун нар хэлэлцээ хийв

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин, Ким Жон Ун нар хэлэлцээ хийв

Ши Жиньпин, Ким Жон Ун нар хэлэлцээ хийв

НЭМЭЛТ: 17:12 ЦАГ

Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин Пёньянд тусгай үүргийн онгоцоор хүрэлцэн ирснийхээ дараа Пүрэв гаригт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хоёр орны худалдааны харилцаа болон Америк, Хойд Солонгосын цөмийн хэлэлцээр тойрсон асуудлаар яриа хэлэлцээ хийсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.

"People’s Daily" сонинд Хятадын удирдагч Ши гэргий Пэн Ли Юаний хамт Пүрэв гаригийн өглөө Пёньяны Сунан олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Хойд Солонгосын удирдагч гэргий Ри Сол Жугийн хамт угтан авсан талаар мэдээлжээ.

ССТV агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын нийслэлд БНХАУ-ын далбааг өлгөж, оршин суугчид нь гудамжиндаа жагсан Хятадын төрийн тэргүүнийг угтсан байна.

Мөн Хойд Солонгосын эрх баригч намын хэвлэл болох “Нодон Синмун” сонин тэргүүн нүүрийнхээ дээд талыг Ши Жинпиний айлчлалын мэдээлэлд зориулжээ. Энэ нь “Олон улсын харилцааны хүндхэн сорилтууд тулгарч байгаа ч ийнхүү айлчлал хийж байгаа нь Хятадын тал болон Засгийн газар БНХАУ-БНАСАУ-ын найрамдалд онцгой анхаарал хандуулж байгаагийн илрэл” гэж онцолсон байна.

Эх сурвалж: KOREA TIMES

-ШИ ЖИНЬПИН ХОЙД СОЛОНГОСТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ-

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Хойд солонгост хүрэлцэн ирсэн талаар Хятад улсын хэвлэлд пүрэв гаригт мэдээлжээ. Тэрбээр Хойд Солонгост хоёр өдрийн төрийн айлчлал хийх бөгөөд энэ нь Хятадын удирдагч 14 жилийн дараа тус улсад айлчилж буй тохиолдол юм.

Хятадын Коммунист намын Төв хорооны олон улсын харилцаа холбооны хэлтсийн тэргүүн Сун Тао “Ши Жиньпиний айлчлал нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулагдахын сацуу хоёр улс цаашдын харилцаа холбоогоо хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байх болно” гэж өмнө нь мэдэгдсэн билээ.

Тайлбар: 2018 он

Ши Жиньпин эх орноосоо мордохын өмнө “Хятадын эрх баригчид БНАСАУ-тай харилцаа холбоогоо бэхжүүлэх замаар бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, дэлхий дахинд хувь нэмрээ оруулахыг зорьж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Мөн тэрбээр “БНАСАУ Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэхийг зорьж байгааг манай улс дэмжиж байна” хэмээн мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS


-ХЯТАДЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЙД СОЛОНГОСЫГ ЗОРИН ЭХ ОРНООСОО МОРДОВ-

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 15 сар гаруйн өмнө Бээжинд айлчлах үеэрээ Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинийг эх орондоо айлчлахыг урьсан билээ. БНХАУ-ын дарга пүрэв гаригийн өглөө Хойд Солонгост хоёр өдрийн төрийн, түүхэн айлчлал хийхээр эх орноосоо морджээ. Энэ нь Хятадын төрийн тэргүүн Хойд Солонгост сүүлийн 14 жилийн хугацаанд албан ёсны айлчлал хийж буй анхны тохиолдол юм.

БНХАУ-ын даргыг түүний гэргий Пэн Лиюань болон БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн, Коммунист намын Төв хорооны Гадаад хамтын ажиллагааны Комиссын дарга Ян Жечи, Гадаад хэргийн сайд Ван И зэрэг төлөөлөгч багтсан өргөн бүрэлдэхүүнтэй баг дагалдан яваа аж. Ши Жинпин өмнө нь 2008 онд дэд сайдын албан тушаал хашиж байхдаа Хойд Солонгост айлчилж байжээ.

Хамгийн сүүлд БНХАУ-ын төрийн тэргүүн Хойд Солонгост 2005 онд айлчилжээ. Ши, Ким нар хоёр орны хоорондын харилцаагаа сайжруулах алхмыг хийсээр буй юм. Хойд Солонгосын залуу удирдагч өнгөрсөн онд Хятадад дөрвөнтөө айлчилсан билээ.

Ирэх долоо хоногт “Их 20”-ын бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ, ОХУ, Өмнөд Солонгосын удирдагчид Япон улсыг зорих юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзаж, хоёр орны “худалдааны дайн” болон хамгийн сүүлд Ханойд болсон Трамп, Кимийн дээд хэмжээний уулзалт тодорхой амжилтад хүрээгүйн улмаас зогсонги байдалд ороод буй Хойд Солонгосын асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж буй талаараа мэдэгдсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN, KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж