Т.Хулан хоёр дахь хүүгээ төрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Т.Хулан хоёр дахь хүүгээ төрүүлжээ

УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байхдаа “хөөрхөн” гэх тодотголтой болсон жүжигчин бол Т.Хулан. Т.Хулан сургуулиа төгсөөд “Х-түц” хамтлагийн жүжигчнээр ажиллаж, 2006 оны арван сард драмын театрт орсон бөгөөд  “Чиний эзгүйд”, “Сарны нулимс”, “Хайрын рекорд”, “Зөрлөг” зэрэг олон киноны гол дүрд тоглож, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн.

Улмаар  драмын театр орсноосоо хойш “Нууц амраг чинь больё”, “Суудал”  жүжигт тоглосон  бөгөөд уг бүтээлээрээ 2009 онд “Гэгээн Муза”-гийн эзэн болсон байдаг. Гэсэн хэдий ч тэрбээр драмын театраа орхисон. Түүнээс хойш жүжигчин Т.Хулан найруулагч нөхрийнхөө хийсэн кинонд тоглосон бөгөөд нам гүм байх болсон юм. Тэгвэл жүжигчин бүсгүй хоёр дахь хүүхдээ өлгийдсөн гэнэ. Энэ талаар түүний нөхөр Д.Галбаяр цахим хуудаснаа “Удам залгах хоёр дахь хүү минь мэндэллээ. Хоёр сайхан хүү наддаа хайрласан ханьдаа хязгааргүй хайртай. Яг одоо би хамгийн жаргалтай аав” хэмээн бичиж баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
 

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж