Путин өнөөдөр иргэдтэйгээ шууд холбогдоно | News.MN

Путин өнөөдөр иргэдтэйгээ шууд холбогдоно

Путин өнөөдөр иргэдтэйгээ шууд холбогдоно

Путин өнөөдөр иргэдтэйгээ шууд холбогдоно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2019.06.20/ 17 дахь удаагаа иргэдийнхээ асуултад хариулна. “Владимир Путинтэй шууд холбогдох шугам” шууд нэвтрүүлэг Москвагийн цагаар 12.00 цагт эхлэх ажээ. Путин 2001 оноос хойш 12 удаа төрийн тэргүүний хувиар, дөрвөн удаа ерөнхий сайдын хувиар иргэдтэйгээ шууд холбогдсон байна.

Кремлийн төлөөлөгчийн хэлснээр, оросуудын хувьд Путинтэй шууд холбогдож, сонирхсон асуултдаа хариулт авах сонирхол их байгаа аж. 2001 оны арванхоёрдугаар сард болсон анхны шууд нэвтрүүлэгт 400 мянган асуулт ирж байсан бол 2002-2005 онд 1.1-1.5 сая, 2006 онд 2 сая 334 мянган асуулт ирүүлжээ.

Дараагийн дээд амжилтыг 2007 онд тогтоосон бөгөөд Путинд 2.5 сая хүн хандсан байна.

2013 оны нэвтрүүлэгт 3 сая асуулт, 2015 онд 3.25 сая асуулт тус тус ирүүлжээ. Сүүлийн гурван жил асуултын тоо 2.5-2.8 саяын хооронд хэлбэлзэж байсан аж. Энэ жилийн нэвтрүүлэгт зургадугаар сарын 19-ний байдлаар 1 сая 315 мянга 763 асуулт ирсэн талаар "Россия-24" суваг мэдээлжээ. Жил бүр зохион байгуулагддаг “Владимир Путинтэй шууд холбогдох шугам” шууд нэвтрүүлгийг "Первый", "Россия 1", "Россия 24″, “НТВ”, “ОТР” сувгууд болон “Маяк", "Вести FM" болон "Радио России" радио станцууд шууд дамжуулах юм байна.

Путин ард иргэдтэйгээ шууд холбогдож, улс орны эдийн засгийн байдал, иргэдийн аж амьдрал, тэдний нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдэх зэрэг сэдэвтэй холбоотой асуултуудад нь хариулдаг уламжлалтай. ОХУ-ын төрийн тэргүүн 2011 он хүртэл намар, эсвэл өвлийн улиралд иргэдийнхээ асуултад хариулдаг байжээ. Зарим хотын иргэд гудамжинд тусгайлан зассан студид Ерөнхийлөгчтэй дүрс бичлэгээр холбогддог байсан аж. Харин  2013 оноос эхлэн шууд нэвтрүүлгийг дулааны улиралд явуулдаг болжээ.

Энэ жил иргэдийн асуултуудыг зургадугаар сарын 9-нөөс авч эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 20-нд нэвтрүүлэг дуусах хүртэл хүлээж авах юм байна. ОХУ-ын төрийн тэргүүнд мөн утсаар, цахим зурвас илгээж асуулт тавьж болох аж. Түүнчлэн “Москва-Путин” гар утасны аппликейшн, эсвэл хөтөлбөрийн “moskva-putinu.ru” цахим хуудсаар Путинтэй холбогдож болох юм байна. Мөн "ВКонтакте", "Одноклассники" нийгмийн сүлжээнүүдийн хэрэглэгчдээс асуулт хүлээж авах юм байна.

Песковын мэдээлснээр, ОХУ-ын төрийн тэргүүн өөрт нь хандсан иргэдийнхээ асуултуудад илүү их ач холбогдол өгөх тул энэ удаагийн шууд нэвтрүүлгийг илүү сонгодог хэлбэрээр зохион байгуулна хэмээн амлажээ.

Путины иргэдтэйгээ холбогдох шууд нэвтрүүлгийн үргэлжлэх хугацааг урьдчилан тодорхойлдоггүй. Эхний таван нэвтрүүлэг гурван цаг хүрэхгүй хугацаатай үргэлжилж байсан бол 2007 оноос хойших нэвтрүүлгүүд гурван цагаас илүү үргэлжилжээ. 2013 оны нэвтрүүлэг хамгийн удаан буюу 4 цаг 47 минут үргэлжилсэн байна.

Эх сурвалж: TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Huulagch 2019-06-20 66.181.161.71

News.mn medee huulahaa bolino uu

Avatar

Зочин 2019-06-20 202.131.227.178

би залгасан холбогдоогүй.

Avatar

GOY AX WE 2019-06-20 202.21.124.18

hahahahha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж