Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байшин шатсанаас зургаан иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэггарчээ. Нас барсан хүмүүс нь тус багийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/, Х /63 настай, эмэгтэй/, Э / 3-6 насны дөрвөн хүүхэд байжээ.
Дархан-Уул аймгийн онцгой байдлын газарт байшин, граж, автомашин, малын хашаа шатаж байна гэсэн дуудлага зургадугаар сарын 19-ны 02.50 цагт ирсэн бөгөөд аврах 22 дугаар ангийн 15 алба хаагч 3 автомашинтай 7 км зам туулан 03:00 цагт очиж, 8х5, 4х5 метрийн хэмжээтэй байшин, 2.5х5 метрийн хэмжээтэй граж, дугаартай “Портер” загварын автомашин, 4х4, 5х8 метрийн хэмжээтэй малын хашаа тус тус шатаж байсныг 4 цаг ажиллаж, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 03:15 цагт гарч 20 км зам туулан 03:47 цагт очиж 3 цаг 13 минут тус тус ажиллаж унтраасан. Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Иргэд хөдөө орон нутагт аялахдаа гол усны үерээс сэргийлэх, шөнө оройн цагаар галын аюулгүй байдлаа бүрэн хангах шаардлагатай байгааг албаныхан сануулж байна.
Холбоотой мэдээ