НЭМЭЛТ:
Хорих 461-р ангиас оргосон гэх сэжигтэн С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, гурван удаагийн ял шийтгэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байжээ. Уг этгээд оргосон өдөр 461-р хорих анги эргэлт ихтэй, ачаалал ихтэй байсан бөгөөд тус ангийн сэтгэлзүйч тухайн хоригдолтой уулзалт хийсний дараа харгалзагчид хүлээлгэж өгөх ёстой байсан ч хүлээлгэж өгөөгүйгээс оргож, зугатаажээ. Өөрөөр хэлбэл, албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж, сэжигтэн оргосон байна.
Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байна. Мөн тухайн этгээдийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна.
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас хоригдож байсан сэжигтэн оргожээ. Тодруулбал, өчигдөр /2019.06.19/ оройн 17.00 цагийн үед хүн оргосныг мэдсэн гэнэ. Одоогоор цагдан хорих ангиас оргосон этгээдийг эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагаас орон даяар эхлүүлээд байгаа аж. Тэрбээр Налайх дүүрэгт хүчингийн хэргээр шалгагдаж байсан Т гэгч байсан бөгөөд яллагдагчаар татагдаад байсан юм. Мөн өмнө нь хэд хэдэн удаа оргохыг завдсан юм байна.
Тухайн этгээд албан хаагчийн буруутай үйлдлээс үүдэж, хүнд гэмт хэрэгтэн оргон зайлсан гэх албан бус мэдээлэл ч байна. Энэ талаар бид ШШГЕГ-аас эргэн мэдээлэх болно.
Э.АРИУН
Зочин 2019-06-20 66.181.171.34
Энэ Ариун гэгч чинь эхлээд сэжигтэн Төмөр гэчихээд дараа нь Т гэгч нь гэнэ ээ. Маанаг Ариун гэдэг нь энэ юм уу.
Зочин 2019-06-20 64.119.21.164
Өөрсдийнхөө хариуцлагагүй ажиллагаагаа бусад руу чихэж байна. Аль эсвэл сэтгэл зүйч хэрэгтнийг оргох ажлыг зохион байгуулсан юм уу. Ямар ч нөхцөлд 461-р ангийн хариуцлагагүй ажиллгаааны илрэл. ХЗЯ холбогдох хүндээ хариуцлага тооцож ажлаа сайжруулах хэрэгтэй.
Зочин 2019-06-20 202.21.108.144
461-р анги гэж хариуцлагагүй байгууллага байнаа.
Зочин 2019-06-20 202.179.26.240
Сэтгэлзүйч биш Тагнуулын бууны нохой байсан байх
Зочин 2019-06-20 202.179.26.211
ШШГ-ийнхэн бурууг сэтгэл зүйчэд чихэж байна уу.
> 2019-06-20 49.0.212.97
Нямдоржийн эрүүгийн элемент, шоронд хүнийг эрүүдэн шүүхдээ тэр хулгайчаар хүчиндүүлдэг байсан юм, исмэйл Нямдоржийг өөрийг нь баривчил
Зочин 2019-06-20 64.119.18.6
хармаалаад гарчихсан гэсэн
ЧУКА 2019-06-20 202.9.42.231
ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ОРГОЛТ БОЛЖЭЭ ТҮҮНЭЭС СЭТГЭЛЗҮЙЧ ХОРИГДЛОО ОРИХИОД ЯВНА ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ
НЯМДОРЖИЙН ҮЕД ЭНЭ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ИЙМ БУЛАЙ ЮМ ИХ ГАРАХ ЮМДАА ОДОО ТӨРӨӨС ЯВАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖДЭЭ
Зочин 2019-06-20 202.179.25.202
ТАГНУУЛ ХАА БАЙНА?
Зочин 2019-06-20 77.111.247.80
тухайн албан хаагч л ажилдаа хариуцлагагүй хандсан байна ш дээ. Хорих ангийн дарга, хуульзүйн сайдад ямар хамаатай юм. Тэд ямар манаад хараад суух биш. Эрхэлсэн ажлаа өөрсдөө хариуцлагатай хиймээр байнаа.
зоин 2019-06-20 202.9.43.207
хууль зүйн сайд огцрох хэрэгтэй болждээ энэ 461 гэж сонин газар байнаа мэдээж дотроосоо хуйвалдаж л гаргаадаа
ӨӨР ЯМАРЧ БОЛОМЖГҮЙ
Зочин 2019-06-20 64.119.18.122
Даргынхан өрөөнд дайлуулж хоол цай 100 татаад сууж байгаа даа Баяр шиг
Зочин 2019-06-20 64.119.18.122
Хөөн хэлэлцэх хугацаа дуусан дуустал нь оргож яв
Зочин 2019-06-20 202.70.41.2
эсвэл хүн үхнэ, эсвэл сэжигтэн оргоно энэ арай л биш бнаа
Зочин 2019-06-20 103.26.193.43
ИСМЭЛ НЯМДОРЖИЙН ИВЭЭЛ ДОР БАЙДАГ ХУЛГАЙЧ
ЗОЧИН 2019-06-20 103.26.193.43
ИСМЭЛ НЯМДОРЖИЙН ГАРЫН ХУЛГАЙЧ ОРГОСОН !!!
зочин 2019-06-20 66.181.176.250
зургийг нь тавиачээ. дайралдвал мэдэхгүй ш дээ.
иргзн 2019-06-20 202.179.26.61
сэжигтэн СБаярыг хүртэл Байцаах нэрээр АТГ-ын дарга Хорихоос авч гараал өрөөндөө Дайлж цайлаа биз дээ
Зочин 2019-06-20 66.181.184.249
Хүчирхийлэгч н**ш үйлийн үрээ үзнээ удахгүй. Ийм аяултай хүн оргочихоод байхад нэр ус зурагыг нь яагаад нууцлаад байгаа юм бэ ? Оргож зугтана гэдэг чинь гэмт хүний шинж. Дахиад ямар ч гэмт хэрэг хийх билээ. Орон даяаар цацаач.
Зочин 2019-06-20 118.200.210.23
Yuun orgoh ve. Horih angiin hargalzagch nar yu hiij suuna ve
Зочин 2019-06-20 59.153.112.50
Аргагүй дээ салбарын сайд ажилаа хийхгүй энэ салбарыг алж бноо
ккк 2019-06-20 66.181.161.126
жастын Батхүүг амжилттай оргуулав