Хүүхдийн байгуулагад хүнийрхүү ханджээ

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Хүүхдийн байгуулагад хүнийрхүү ханджээ

Хүүхдийн төлөө үндэсний газар даргаар И.Нарантуяаг анх томилогдох үеэс л “Хүүхдийн биш дарга” хэмээн цоллож байсанчлан энэ эмэгтэй хүүхдийн байгууллагад хүнийрхүү хандах болжээ.

Авлигатай тэмцэх газраас И.Нарантуяад харицлага тооц гэсэн албан бичгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад өгсөн байна. Энэ дагуу С.Эрдэнэ сайд тушаал гаргаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяагийн цалинг хоёр сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ. Хүүхдийн төлөө үндэсний газар нь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2014 оны үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн юм. Дарга И.Нарантуяа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчиж, удаа дараагийн шийдвэрээр өөртөө илүү цагийн хөлс, урамшуулал авсны зэрэгцээ дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Мөн тус газрын даргын тушаалаар “Хүүхдийн ажилтан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан олон нийтэд танигдах, сурталчлах, үйлчлэх зориулалттай ажлын жигд хувцастай болгох, хувцасны загвар зохиох” арга хэмжээнд 13 сая 500 мянган төгрөгийг “Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн зардлаас гаргахыг зөвшөөрчээ. Хүүхдийн төлөө газрын даргын гар утасны төлбөрт зориулж байгууллагын төсвөөс 2014 онд 898 575 төгрөг, Тамгын газрын даргын ашигладаг утасны төлбөрт 1 545 183 төгрөг, 2015 онд 398 781 төгрөгийг тус тусын үүрэн холбооны компанид шилжүүлсэн нь Засгийн газрын 2002 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилга, хэрэгслийн нийтлэг жишиг”-д заасан хэмжээнээс хэтрүүлсэн, мөн албан ажлын хэрэгцээний гар утас хэрэглэх эрхгүй албан хаагчийн утасны төлбөрийг төлсөн зэрэг зөрчил гаргасныг хэвлэлүүд онцолж эхэллээ.

Хувийн ярианы төлбөрөө хүүхдийн байгууллагаар төлүүлээд сууж байдаг даргын цалинг хоёр сарын хугацаанд 30 хувиар буурууллаа гээд хүнийрхүү сэтгэл нь өөриймсөх болов уу даа. Олны үг ортой гэдэгчлэн И.Нарантуяа ч хүүхдийн байгууллагын хүн биш бололтой.

М.СУРА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж