С вирустэй иргэдийг цахимаар бүртгэж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

С вирустэй иргэдийг цахимаар бүртгэж байна

Элэгний С вирусээр өвчилсөн, яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдийн бүртгэлийг цахимаар авч байна. Монгол Улсад 2013 оны байдлаар элэгний С вирустэй 200 мянга гаруй иргэн бий. Эдгээрийн 50 мянга гаруй нь нэн шаардлагатай эмчилгээ хийлгэж, эм хэрэглэх хэмжээний хүнд өвчтэй юм. Тиймээс Канад улсад үйлдвэрлэн оруулж ирж буй элэгний С вирусын эсрэг Харвони эмийг нэн даруй хэрэглэх шаардлагатай иргэдийн нэгдсэн бүртгэлийг цахимжуулж байгаа аж.

Элэгний архаг С вирустэй иргэдийн хувьд одооноос өрхийн эмнэлэгтээ хандаж шинжилгээ өгөх замаар бүртгүүлнэ. Ингээд өрхийн эмнэлгийн мэдээллийг цахим системд оруулах замаар Харвони эмийг нэн тэргүүнд хэрэглэх шаардлагатай иргэдийн жагсаалтыг гаргах юм.

Элэгний С вирусын эсрэг Харвони эм нь уг өвчнийг бүрэн устгана хэмээн албаныхан тайлбарлаж байгаа. АНУ-ын “Gilead Sciences” компани Харвони эмийг Канадын үйлдвэрт үйлдвэрлүүлж буй. Монгол Улсад “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд Харвони эмийг оруулж, эмийн жагсаалтад бүртгүүлсэн билээ.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж