Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ой тохиож байна

Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй.

Түүхийн энэ хугацаанд гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын байгууллагын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх, эрх зүйн орчин бүрдүүллээ.

Онцгой байдлын албаныхан бид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нэг томоохон илрэл нь 15 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Мөн энэ хугацаанд аврах, гал түймэртэй тэмцэх материаллаг бааз, хүч хэрэгслийн хувьд өсөн бэхжиж, гамшгаас хамгаалах техник, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт 21.1 хувиар өсөж, парк шинэчлэлт 60-70 хувьд хүрэхийн зэрэгцээ 2004-2019 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 40 гаруй анги, салбар шинээр байгуулагдаж тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн хүний нөөцөөр эгнээгээ тэлсэн юм.

Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр 09:00 цагт Сүхбаатарын талбайд ёслолын жагсаалаар эхэлнэ. Мөн  албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэх, албаны хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулах алба сурталчлах өдөрлөг 10:00-17:00 цагийн хооронд бол ойн баярын хурлын арга хэмжээ Соёлын төвд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж