Ерөнхий сайд Ж.Мөнхбатын концессын гэрээг цуцлав

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Ж.Мөнхбатын концессын гэрээг цуцлав

Ерөнхий сайд Ж.Мөнхбатын концессын гэрээг цуцлав

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн концессын гэрээг цуцлав. Түүний дотор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын “Засагт чандмань майнз” компанид олгосон, 2017 оны долдугаар сарын 7-ны өдрийг гэрээг цуцалж, хүчингүй болгов. Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замыг концессын гэрээгээр тэр хадам ахынхаа хамаарал бүхий “Засагт чандмань майнз” ХХК-д 162 тэрбум 869 сая 200 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг Ж.Мөнхбат гишүүн ЗГХЭГ-ын дарга байхдаа гаргаж байв. Тухайн үедээ Засгийн газрын сайд нар өөрсдийн хамаарал бүхий компанидаа концесс олгосон нь шуугиан тарьж, огцрох нэг үндэслэл нь болж байв.

Сануулахад, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийн нэг нь концессын гэрээний асуудал байв. Тухайлбал,  Засгийн газрын сайд асан Н.Номтойбаяр “МАК” компанидаа 78 тэрбум,  С.Бямбацогт “Алтай трест” компанидаа 77 тэрбум, Ж.Мөнхбат “Засагт чандмань майнз” компанидаа 163 тэрбум төгрөгийн концессын эрхийг олгосон гэж байв.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж