“Жем Хужирт” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сурагч, хүүхэд багачуудад усаа хайрлаж зөв зохистой хэрэглэх, усны үнэ цэнийн талаар мэдлэг олгох зорилготой “Байгалийн эрдэст ус-Миний төсөөллөөр” сэдэвт гар зургийн уралдааныг хоёр дахь амжилттай зохион байгууллаа.
Гар зургийн уралдаан нь 6-8 болон 9-12 насны ангилалтайгаар зохион байгуулагдсан бөгөөд нийт 200 гаруй хүүхэд бүтээлээ явуулснаас ийнхүү шилдэг 10 зураг шилдгээр шалгарлаа.