Ньюс хөтөч: Сайд нарыг огцрохыг шаардана

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Сайд нарыг огцрохыг шаардана

Ньюс хөтөч: Сайд нарыг огцрохыг шаардана

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт

  • Онцгой байдлын албаны 15 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээ Сүхбаатарын талбайд Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалаар эхэлнэ.
  • Инноваци ба хѳрѳнгѳ оруулалт форум  White rock төвд болно.
  • Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний II их хурал Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын эмнэлэг/Ботаникт баригдсан шинэ эмнэлэг/-ийн 6 давхар дахь Blue hall танхимд эхлэнэ.
  • НЭМҮТ болон Сайн Био Тех ХХК хамтран “Иод дутлын эмгэгээс сэргийлье” онол, практикийн Олон улсын хурал Корпорэйт /Баянгол зочид буудлын хойд талд/ -ын Конференци зааланд болно.
  • “СОЁЛЫН ӨВ-АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫГ ГАМШИГ, ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ НЬ” зөвлөгөөнийг Соёлын өвийн үндэсний төв, Солонгосын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэн хамтран 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монголын Уран зургийн галерейн хурлын танхимд болно.
  •  АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд тус газраас МУИС, МУБИС, АШУҮИС-д хийсэн авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээний тайланг танилцуулна.
  • Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд бүх нийгмийг хандуулах сэдэвт бүс нутгийн бага хурал болно

10.00 цагт

  • Онцгой байдлын албаны 15 жилийн ойн хурал Соёлын төв өргөөнд болно.
  • Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг  хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа болно.

11.00 цагт

  • ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гуай, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар нарыг огцрохыг шаардаж иргэд нийлж Төрийн ордныг гинжилнэ.
  • Барилга, хот байгуулалтын яам “Цаг үеийн асуудлаар” хэвлэлийн бага хурал хийнэ.

11.30 цагт 

  • ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн "Мэдээллийн танхим"-д /НЦГ-ын 107 тоот/ ЦЕГ-ын Хар тахитай тэмцэх газраас мэдээлэл хийнэ.

11.50 цагт 

  • Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сай П.Сиярто нар өргөтгөсөн уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж