Японд 20 төрийн албан хаагчийг сургана | News.MN

Японд 20 төрийн албан хаагчийг сургана

Японд 20 төрийн албан хаагчийг сургана

Японд 20 төрийн албан хаагчийг сургана

News агентлаг долоо хоног бүрийн пүрэв гариг ЯамТамгын газраар сонин юу байнабуланг хүргэдэг билээ. Бид энэ удаад Сангийн яамыг онцолж байна.


Сангийн яам өнгөрсөн хугацаанд төсвийн сахиалга батыг сайжруулах чиглэлд анхаарч ажилласан. Үүний үр дүнд төсөв  эрүүлжиж, Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа ашигтай гарч,  макро эдийн засгийн орчин тогтворжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирч, эдийн засгийн өндөр үзүүлэлтэй байгаа.

ОУВС-ИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамны удирдлагууд ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр  (2019.06.19) хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Энэ удаад ОУВС-ийн Дүрмийн IV заалтын дагуу хийгддэг үнэлгээний зөвлөлдөх хэлэлцүүлгийг гүйцэтгэхээр ажлын хэсэг Монгол улсад ажиллаж, бодлого боловсруулагч нартай уулзаж байна.

ХИЛИЙН БООМТЫН ДЭД БҮТЭЦ”  ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Засгийн газарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хилийн боомтын дэд бүтэц” төслийн “Төсөл хэрэгжүүлэх гэрээ”-нд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дарга Зэн Хуачэн нар энэ сарын 04-нд   гарын үсэг зурлаа.

Төсөл  хэрэгжүүлэх гэрээний хүрээнд Замын-Үүд болон Гашуунсухайт хилийн боомтын нэгдсэн хяналтын барилга, Хил Хамгаалахын оффис, ажилчдын байр зэрэг барилгыг шинээр барих ба инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг иж бүрнээр шинэчлэн сайжруулах юм.

САНГИЙН САЙД  МОНГОЛ, ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН СОЛИЛЦОХ НООТ БИЧИГ БОЛОН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 309 сая иений санхүүжилт бүхий “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн солилцох ноот бичиг болон Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд М.Такаока болон ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра нар зургадугаар сарын 11-нд гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөр нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд тухайн орны хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйтэй залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуульд суралцуулж, мэдлэг олгодог чухал ач холбогдолтой хөтөлбөр юм.

Уг хөтөлбөрийн хамрах хүрээ өргөжиж 2016 оноос хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдах боломжтой болсон. Энэ удаагийн байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд 20 хүнийг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд магистр, докторт суралцуулна. Үүнээс18 нь төрийн албан хаагч, 2 нь хувийн хэвшлээс хамрагдах юм. Монгол Улс энэхүү хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж одоогоор 19 төсөл хэрэгжиж, 340 оюутан Японы их дээд сургуулиудад суралцаад байна. Ингэхдээ ихэвчлэн  санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, боловсрол, ур чадвараа дээшлүүлэн, эх орондоо буцан ирж төрийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна. Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсын урт хугацааны найдвартай түнш орон бөгөөд Монгол Улсыг зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тулгараад буй хүндрэл, бэрхшээлийн даван туулахад хамтран ажиллаж, 1990 оноос хойш нийт 329.0 гаруй тэрбум иений зээл, тусламжийг олгоод байна.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үхсссэн 2019-06-20 103.68.107.22

Бөөн арын хаалга, намын хэдэн б**с долоогчидоо л явуулах биз

Avatar

иргэн 2019-06-20 202.126.88.72

Гарчигаа яаж бичээ вэ?

Avatar

Зочин 2019-06-20 103.229.122.92

huuhnuud l golduu ochdog yum bna lee

Avatar

Зочин 2019-06-20 202.179.27.170

Илжигний ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг үнэн шүү.

Avatar

shagnal nereer hamaatnuud n surah n dee 2019-06-20 202.9.42.52

Turiin albanii mangruud um surahuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж