Оюутны “Универсиад” эхлэхэд 16 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Оюутны “Универсиад” эхлэхэд 16 хоног үлдлээ

БНСУ-ын Гванжу хотноо ирэх долдугаар сарын 3-14-ний өдрүүдэд зохиогдох Дэлхийн оюутны “Универсиад” наадам спортын 18 төрөлд нийт 170 орны 12.500 оюутан тамирчин, төлөөлөгчид оролцоно.

“Универсиад” наадамд Монгол улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн шалгаран оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Манай оюутан тамирчид сагсан бөмбөг(эр), байт харваа, буудлага, жүдо, усан сэлэлт, ширээний теннис, гольф, хөнгөн атлетик, теннис, туялзуур жад, таэквондо, спортын гимнастик зэрэг төрлүүдэд өрсөлдөх юм.

Монгол Улсын оюутны шигшээ багийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаар “MNC” телевизийн спортын сэтгүүлч, редактор А.Алтанчимэг, МҮОНТелевизийн спортын албаны ажилтан, оператор Б.Төмөрсүх нар тамирчдын тосгонд ажиллана.

Универсиад наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг наадмын зохион байгуулах хорооны портал сайт www.gwaygju.com, Олон улсын оюутны спортын холбооны портал сайт www.fisu.net болон www.livefisu.tv сувгаар шууд үзэж болох ба Монголын оюутны спортын холбооны вэб сайт www.mssf.mn, болон тус холбооны фэйсбүүк хаяг: www.facebook.com/mongolianstudentsportsfederation орж мэдээлэл авах боломжтой.

Түүнчлэн Монголын тамирчдын тухай мэдээллийг МҮОНРТ-ийн спортын нэвтрүүлгийн цагаар наадмын үеэд орой бүр 20:45 цагаас, MNC телевизийн спортын өдөр тутмын нэвтрүүлгээр, ТВ-9 телевизээр үзэх боломжтой юм. Мөн спортын www.ssport.mn спортын портал сайт мэдээллийг газар дээрээс нь шууд оруулна.

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж