Б.Бат-Эрдэнийг Бөхийн холбооны Тэргүүн гэж үзжээ | News.MN

Б.Бат-Эрдэнийг Бөхийн холбооны Тэргүүн гэж үзжээ

Б.Бат-Эрдэнийг Бөхийн холбооны Тэргүүн гэж үзжээ

Б.Бат-Эрдэнийг Бөхийн холбооны Тэргүүн гэж үзжээ

Монголын Үндэсний бөхийн холбооны бүртгэл маргаантай хэвээр байна. Энэ талаар өчигдөр олон нийтэд Үндэсний бөхийн холбоог УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төлөөлөх эрхгүй хэмээн мэдээллийг хүргэсэн. Үүнтэй холбоотойгоор Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ.

“Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүнээр “Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбатыг бүртгэсэн Улсын бүртгэлийн газрын улсын байцаагч Ж.Оюумаагийн үйлдэл болоод хяналтын улсын ахлах байцаагч И.Мөнх-Амар, улсын байцаагч Л.Баатар нарын гаргасан дүгнэлт зэрэг нь хууль зөрчсөн эсэхийг тогтоох шүүхийн ажиллагаа МҮБХ-ны нэхэмжлэлээр Захиргааны хэргийн шүүхэд үргэлжлэн явагдаж байгаа болно. Анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон юм. МҮБХ-ны бүртгэлтэй холбоотой маргаан эхэлснээс хойш тодорхой нэр бүхий хүмүүс цөөнгүй удаа Шүүхийн шийдвэр, тогтоолуудыг мушгин гуйвуулж, худал мэдээлэл тарааж бөх сонирхогч, бөхчүүдийг төөрөгдүүлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байна.” гэжээ.

МҮБХ-ны ээлжит бус “Их Эе”-ийн хуралдаан 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, тэргүүнээр Л.Чинбатыг сонгож, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэжээ. Тухайн үед болсон энэхүү хурлыг хууль бус хурал бөгөөд олон нийтэд нээлттэй зарлагдаагүй гэж байсан. Мөн хуралд оролцогч бөхчүүд болон төлөөлөгчид ирц хүрээгүй гэдэг мэдээлэл байдаг. Харин одоогийн МҮБХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захиралаар улсын заан Б.Сайнбаяр болон Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Цогтбаатар ажиллаж байна.

Олон жил бөхийн холбоог удирдсан Р.Нямдорж ажлаа өгч Б.Бат-Эрдэнэ аварга үргэлжлүүлэхээр болсон билээ. Энэ үйл явц 2018 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Бөхийн өргөөнд болсон 8-р “Их Эе” хурлаар болж, Бөхийн холбоо шинэ тэргүүнтэй болсон юм. Тухайн үед хурлын үйл ажиллагаанд 200 төлөөлөгч оролцохоос 153 нь ирж байжээ. Энэхүү хурлын дараа Бөхийн холбоо цэгцэрч үйл ажиллагаа хэвийн явагдах гэж харж байсан ч холбооны Тэргүүний маргаантай асуудал шүүхийн шатанд яваа аж.

Одоогийн Үндэсний бөхийн холбооноос 2019 оны тавдугаар сарын 10-д гаргасан Анхан шатны шүүхийн тогтоолыг Дээд шатны шүүх зургадугаар сарын 6-ны өдөр хүчингүй болгосон бөгөөд Давж заалдах шүүхийн тогтоол бичгээр гарсныг дараа албан ёсны мэдээллийг өгөхөөр болжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хахаха 2019-06-20 49.0.212.97

МАХАН ТОЛГОЙНУУДЫН ХЭН НЬ Ч БАЙСАН ЯМАР ЯЛГААТАЙ БИЛЭЭ

Avatar

Зочин 2019-06-20 81.185.173.174

Ээ хөөрхий эрчүүд тэгээд бас бөхчүүд тэгээд бас монгол эр хүний юу юу шингэсэн гээд байдаг билээ… яаваас даа яасан хэрүүл хийж хов ярьж дуусдаггүй эрчүүд вэ ээ хөөрхий

Avatar

Арслан 2019-06-20 66.181.184.86

Энэ эцэс төгсгөлгүй маргааны эзэд нь Баянмөнх Харин Чинбат түүний хатгалгаар өөрийн шуналаа дийлэхээ байгаад нэгдсэн хэрэг.Баянмөнх барилдаж эхэлхээсээ л янз бүрийн будилаан хэрүүл талцал гаргаж явсан өөдгүй хүн. Ямартаа хамт өсөхөөс өтлөхөө хүртэл нөхөрлөсөн нөхрөө оршуулж дуусгалгүй бөхийн өргөөний хэрүүлээ үүсгэхэвдээ.Ийм л эрийн мөсгүй өөлд байгаа юм.

Avatar

Зочин 2019-06-20 202.126.89.147

Чинбат уул нь энэ бөхчүүдийн дунд юу хийх билээ Зүгээр л Бат Эрдэнэ аваргад өгөөд л орхиоч дээ

Avatar

Зочин 2019-06-20 133.41.91.83

Писдаа яацан сонгож дуусдаггүй тэргүүнтэй махан толгойтонгууд вэ. Яацарцан газар гэхээрээ зуун дамнан тэргүүний төлөө хэрүүл тэмцэл нь дуусдаггүй газар вэ. Яах аргагүй хоосон толгойтонгуудын гаргах авир мөнөөс мөн.

Avatar

ИРГЭН 2019-06-20 202.21.124.21

Ааврга холбоог өлхөн аваад явчихна доо. Одоо Баянхөнхтөнгүүд ШУНАЛЫН АЯН ДАЙНАА зогсоох цаг болсон.

Avatar

Зочин 2019-06-20 66.181.166.134

Baagii hechneen davhar deel omsoh gesen shunaltan beee

Avatar

Зочин 2019-06-20 66.181.166.134

Zailaach ee

Avatar

Зочин 2019-06-20 202.55.188.35

Аварга минь, хийж мэдэхгүй олон ажилтай зууралдаж байхаар хийж чаддаг ганцыгаа сонгоод, түүндээ үнэнч үлдээч.

Avatar

Зочин 2019-06-20 112.72.12.10

ХӨГИЙН БААСНУУД УЧРАА ОЛОХГҮЙ НЬ ДЭЭ

Avatar

Амар 2019-06-20 202.179.26.243

Энэ мангар бөхөө хөөвөл таарна.Алийн болгон биднээр тэжээлгэж, байгальд гай болох гэсэн юм бэ?Айн.

Avatar

Amar 2019-06-20 202.179.26.243

Энэ мангар бөхөө хөөвөл таарна.Алийн болгон иргэдээр тэжээлгэж, байгальд гай болох гэсэн юм бэ?.Айн.

Avatar

шу 2019-06-20 66.181.179.114

undesnii boekhoo khoegjuuliye l gej bgaa bol Chinbat iig tawiad neg jil ajilluulaad uzeechee. baterdene bol boekhiin orgoond l shunaad bgaa gar sh dee…. bakhi baidgaaraa l baikh bolno

Avatar

Зочин 2019-06-20 202.131.239.190

УИХ-ын гишүүн,ёс зүйн дэд хорооны дарга Б. бат-Эрдэнээ таны таашилд хүргэх сонин содон мэдээлэл байна. Манай хорооны эмэгтэйчүүдийн ЭӨВЛӨЛИЙН ДАРГЫН орон тоо гарсаншүү. ХӨӨЦӨЛДӨӨД ҮЗЭЭЧ. Бас л дарга шүү дээ.

Avatar

ХУУЛЬЧ 2019-06-20 202.9.42.236

ХУУЛЬГҮЙ МОНГОЛ ГЭЖ ЭНЭ ДЭЭ ,,,??? НОТАРИАТЫН ХУУЛЬД ,,,нотариатч багшлах,эрдэм шигжилгээний ажил эрхлэхээс өөр ажил албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно ,,""/ Н/Х-ын 6,2 6,3- г үз / ГЭЖ ЗААЖ ТЭГЭЭД БӨХ БАЙСАН НОТАРИАТЧ БӨХИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮН БОЛОХ ГЭХЭЭР ЭРХИЙГ ХЯГААРЛАДАГ ЧАДДАГ МУНДАГ НӨХӨДҮҮД ШҮҮ ,,,??? УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ТА БҮХЭН ХҮҮЛИА ИРГЭН ХҮНИЙ НҮДЭЭР ХАРЖ ХУУЛИА ГАРГАЖ СУРАА Ч ,,,,,, ТА НАР ИЧИЖ АМЬДАР ,,,,,,???

Avatar

зочин 2019-06-20 66.181.166.196

Хэн хэнийх нь зөв хэрүүлээ цааш нь үргэлжлүүл, барилдвал нэг юм Бат-Эрдэнэ дийлэх байх, бусдаар тэнэг бөх Чинбатын хаана нь ч хүрэхгүй дээ

Avatar

Зочин 2019-06-20 64.119.16.240

Чинбат бадамжунайгийн б**с долоож тариалан эрхлэлтийн сангаас их зээл авч хувааж идсэн нь хаа хүрэх үүү. Тэнэг НОВШОО. ҮРГЭЛЖ ХҮН АМЬТАНД ХАХУУЛЬ ӨГЧ ЗАЛЬЖИН АМЬДРАХ ЧИНБАТ ТИЙМ СҮРХИЙ ХҮН ҮҮ

Avatar

Ананд 2019-06-20 122.201.20.194

наад тэргүүнээ хийгээд яв улс төрөөс холдож үз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж