Зэрлэг тахийн дөрвөн гүүг Ховдод авчирлаа | News.MN

Зэрлэг тахийн дөрвөн гүүг Ховдод авчирлаа

Зэрлэг тахийн дөрвөн гүүг Ховдод авчирлаа

Зэрлэг тахийн дөрвөн гүүг Ховдод авчирлаа

Бүгд Найрамдах Чех улсаас Пржевальскийн адуу буюу тахийн дөрвөн гүүг тээвэрлэсэн цэргийн нисэх онгоц өнөөдөр /2019.06.19/ Ховд аймгийн Булган суманд газардлаа.

Зэрлэг тахийн сүргийг гадаадаас авчирч нутагшуулж буй энэ тохиолдол нь ес дэх удаагийнх болох юм байна. Ингэснээр Европын амьтны хүрээлэнгүүдээс Монгол Улсад сэргээн нутагшуулахаар тээвэрлэн авчирсан тахийн тоо энэ удаагийнхтай нийлэн 35 болж буй аж.

Онцлоход, өнгөрсөн оны зургадугаар сард "Монголд тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулахаар мөн агаарын хөлгөөр тээвэрлэн авчирч байв.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өөр нэг зочин 2019-06-19 202.9.42.46

та нарт ямар хамаа байнаа. юу ч ойлгоогүй байж шууд л хүний бурууг хайх юм даа. өөрийгөө л хичээ эрхэм зочид минь!!!!!!!!!!!!!!!!! уучлаарай

Avatar

Зочин 2019-06-19 66.181.184.234

ЗЭРЛЭГ БИШ ЗЭРЛЭГШҮҮЛЭХ ТАХИЙН 4 ГҮҮ БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

зочин 2019-06-19 182.160.34.30

зэрлэг биш . гаршсан тэжээвэр 4 гүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж