Зэрлэг тахийн дөрвөн гүүг Ховдод авчирлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Зэрлэг тахийн дөрвөн гүүг Ховдод авчирлаа

Зэрлэг тахийн дөрвөн гүүг Ховдод авчирлаа

Бүгд Найрамдах Чех улсаас Пржевальскийн адуу буюу тахийн дөрвөн гүүг тээвэрлэсэн цэргийн нисэх онгоц өнөөдөр /2019.06.19/ Ховд аймгийн Булган суманд газардлаа.

Зэрлэг тахийн сүргийг гадаадаас авчирч нутагшуулж буй энэ тохиолдол нь ес дэх удаагийнх болох юм байна. Ингэснээр Европын амьтны хүрээлэнгүүдээс Монгол Улсад сэргээн нутагшуулахаар тээвэрлэн авчирсан тахийн тоо энэ удаагийнхтай нийлэн 35 болж буй аж.

Онцлоход, өнгөрсөн оны зургадугаар сард "Монголд тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулахаар мөн агаарын хөлгөөр тээвэрлэн авчирч байв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж