Шарга морьтын зуслангийн ой модонд 80 настай өвөө төөрч, алга болсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, Энэ сарын 16-нд буюу өчигдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтын зусланд модон дотор 80 настай өвөө төөрсөн гэсэн мэдээлэл Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашинтай, Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн 6 албан хаагч, 1 автомашинтай, нийт 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр Шарга морьт болон Хуурай мухар орчим эрэн хайсан боловч олоогүй аж.
О.САР