"Бүсчилсэн хөгжлийн бодлого хэлэлцүүлэг" Увс аймагт амжилттай зохион байгуулагдлаа | News.MN

"Бүсчилсэн хөгжлийн бодлого хэлэлцүүлэг" Увс аймагт амжилттай зохион байгуулагдлаа

"Бүсчилсэн хөгжлийн бодлого хэлэлцүүлэг" Увс аймагт амжилттай зохион байгуулагдлаа

“Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулагдах бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг 17 дахь аймаг болох Увс аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлгийн арга хэмжээд Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Долгормаа, Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр, Германы олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн Засаглал хариуцсан ахлах зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ, ЖАЙКА-ийн Төслийн багийн зөвлөх Кавамура, Аймгийн засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Э.Насанбат нар оролцлоо.

Үндэсний хөгжлийн газраас “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах арга зүй, аргачлал, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын бодлогын судалгааны үр дүнг танилцуулж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хэлэлцүүлэг 2  салбар хуралдаантайгаар зохион байгуулагдсан бөгөөд орон нутгийн зүгээс дараах саналыг дэвшүүлсэн.

Эхний хуралдаанаар:

Увс аймаг нь газарзүйн байршлын онцлог, хоёр том гүрний хооронд оршдог давуу талдаа тулгуурлан хөгжлийн бодлогоо төлөвлөх

 

Увс аймгийг баруун 5 аймгийн газар тариалангийн бүс нутаг болгон хөгжүүлэх

Чулуун давсны уурхайг хөгжлийн бодлогоор дэмжин улсын дотоодын эрэлт хэрэгцээг бүрэн хангах

БНХАУ болон ОХУ-ыг холбосон хамгийн ойр авто замын боломжид тулгуурлан хөгжих

Сибир, Красноярск, Тува, Хакас гэсэн том муж болон улсуудын Ази руу хайж буй зах зээлийн эрэлтэд тулгуурлан гадаад худалгаа, реэкспортийг хөгжүүлэх

Тэс, Бөхмөрөнгийн малын тэжээлийн аж ахуйг хөгжүүлэх

Баруунтуруун сум баруун бүсийн аймаг сумдыг газар тариалангийн бүтээгдэхүүнээр хангаж үйлдвэрлэлийн түшэц газар болох

Баруунтуруун сум нь Улаангом сумын дагуул сум болон хөгжих

Цагааннуурын чөлөөт бүсийн үйл ажиллагаа сэргээн хөгжүүлбэл баруун талын сумд даган хөгжих боломж байна гэсэн саналуудыг дэвшүүллээ.

Хоёрдугаар хуралдаанаар:

  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран, гадаад дотоод сурталчилгаа, эвентүүд зохион байгуулж үйл ажиллагааг өргөжүүлэх
  • Увс аймагт шинээр төлөвлөн байгуулах үйлдвэрийн тооцоог хийхдээ баруун бүсийн бусад аймгуудын эрэлт, хэрэгцээ, үйлдвэрлэлийг тооцох
  • Баруун Монголын зан заншил, соёл урлаг, том нууруудад түшиглэн аялал жуулчлалын хөгжүүлж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, Дөрвөн ойрадын түүх соёл, нүүдлийн соёлыг харуулсан чиглэлээр аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой
  • Увс аймагт дээд мэргэжлийн салбарт чанартай боловсон хүчин бэлтгэх суурь бааз муу байна. Үүнийг баруун бүсийн хөгжлийн бодлогод тусгах
  • Аймгийн хөгжлийн чиг хандлагыг аялал жуулчлал, усалгаатай газар тариалан гэж тодорхойлсон. Хөгжилд оруулах хувийн хэвшлийн оролцоог дэмжих бодлого дутагдалтай байна
  • Авто зам дагуух түр буудлах цэгийг Увс аймгийн авто зам дагуу байгуулах боломжийг судалж хөгжлийн бодлогод тусгах
  • Хөгжлийн бодлогод шинжлэх ухааны байгууллагыг дэмжих бодлогыг тусгаж, шинжлэх ухаан технологийн их дээд сургуулийг Увс аймагт байгуулах
  • Баруун бүс нутагт байгаль орчны доройтол бэлчээрийн талхагдлын асуудлыг онцгой анхаарч ажиллах
  • Сум болгон таталцлын цэг учир орц гарц дээрээ 15 км хатуу хучилттай авто зам барих асуудлыг анхаарч үзэх гэсэн саналуудыг дэвшүүллээ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэгт Увс аймгийн бүх сумдын Засаг дарга нар болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн 180 гаруй төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т2 2019-06-19 49.0.212.97

Өнөө үед чинь Хятадын \’Бүс ба Зам санаачилга\’ хэмээх хөгжлийн стратегитэй уялдуулан улс орноо хөгжүүлэх талаар ярих болсон.

Avatar

т1 2019-06-19 49.0.212.97

Ийм юм бараг 30 шахам жил ярьдийн, Монгол ардын аман зохиол шиг болсон эд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж