АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны сонгуульд дахин өрсөлдөх гэж байгаагаа өнөөдөр /2019.06.19/ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр сонгуулийн кампанит ажлаа Флорида муж улсаас эхэллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ард иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Бид Америкийг агуу болгох үйл хэргээ үргэлжлүүлж, агуу хэвээр нь байлгах хэрэгтэй. Үүний тулд би та бүхний өмнө зогсож байна. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл би АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх гэж байгаагаа та бүхэнд дуулгах гэж энд зогсож байна” хэмээн өмнөх сонгуулийн уриагаа давтан иргэдтэй мэндчилсэн байна.
Мөн өөрийн өрсөлдөгчдийн нэг Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденийг “Унтаахай” хэмээн шүүмжилсэн нь хүмүүсийг хөгжөөжээ.
Флорида муж бол түүний гол итгэл найдваруудын нэг бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуульд мөн Трампын Бүгд найрамдах нам ялсан билээ.
Эх сурвалж:ALJAZEERA
Холбоотой мэдээ