АТГ Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгийг илрүүлжээ | News.MN

АТГ Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгийг илрүүлжээ

АТГ Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгийг илрүүлжээ

АТГ Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгийг илрүүлжээ

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 100 гаруй сая ам.долларын зээл авсан хэргээр хуулийнханд шалгагдаж байгаа “Жаст” –ын Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгийг Авлигатай тэмцэх газар/АТГ/-ынхан битүүмжилснээр Засгийн газар хохирлоо нөхөн төлүүлэх боломж бүрдэж буй ажээ.

Энэ тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.06.19/ мэдэгдлээ. АТГ нийтдээ  52 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн юм байна. Цаашид ч хөрөнгө нэмэгдэж 87 орчим тэрбумд хүрэх боломжтой гэнэ.

Хэдийгээр Ш.Батхүүгийн учруулсан хохирлыг барагдуулахад дээрх битүүмжилсэн хөрөнгө хаанаа ч хүрэхгүй ч ор алдахаар тал алд гэж хагас хугасыг нь ч болов олж авах нь ээ.

Нэгэн цагт банк санхүүгийн салбарт цахиур хагалж, олон арван хүнийг ажлын байраар ханган гялалзаж явсан тэрбээр "Хадгаламж" банк нь дампуурахтай зэрэгцэн бусад бизнес нь ч асуудалтай тулсан. Улмаар хуурамч баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан зээл авсан хэрэг нь илэрч, хуулийнханд саатуулагдахад хөрөнгө мөнгө нь шамшигдсан уу, юу ч үгүй болсон тухай дуулиан дэгдэж байсан удаатай. Гэхдээ хуулийнхан ажилласнаар зах зухыг нь илрүүлж чаджээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2019-06-19 202.21.98.138

300terbumiin unetei bankiig ni tor bulaaj avch toriin banktai niiluulj sohor zoosnii ch unegui bolgoj hayachihaad uhseniih ni dahij horongo huraah gedeg yum. ene hun bol nertei tortei biznes hiij niit groupuudiinhee hemjeegeer 10aad myangan ajliin bair bii bolgoj tednii ar ger 50iad myangan mongol huniig tejeej avch yavj chadaj bsan yum shuu. uls tor namuud oorsdoo ene hunii hurungud shunaj hucheer dampuuruulsan shuu . mongol sonotugei

Avatar

Зочин 2019-06-19 66.181.184.249

Цагаадуулаад батлан даалтанд гаргаад байсан биздээ энэ булхай пиздаг

Avatar

Кккк 2019-06-19 59.153.114.92

Угаасаа өөрсдөө дарж байгаад гаргаж ирээ биз ккк.. Түүнээс огт мэдээгүй байж байгаад мбрдөж олсон нь юу л бол…

Avatar

Hudlaa dandaa het undur uneldegiin 2019-06-19 108.218.234.108

Albaar het undur unelej uruu baragduulsan gej hurdhan shig yalaas multlah gej baigaan

Avatar

зочин 2019-06-19 66.181.161.84

Үнэн юм болов уу даа ?.. 87 тэрбум гэж хэн үнэлээд байгаа юм ? . Ганц ширхэг алтан халбагийг нь 87 тэрбум гээд үнэлчихсэн юм биш бээз …

Avatar

бодлын хулгайч 2019-06-19 66.181.167.53

УГ НЬ МАНАЙ ХУУЛИЙНХАН МУНДАГ. ДААНЧ ЗОРИГИЙН ХЭРЭГ ДЭЭР ЗҮРХ ЗОРИГ НЬ ДУТААД ХЭН НЭГНЭЭС ХАЛГААД АЙГААД БАЙНА УУ. ТЭР АЙДАС ХҮЙДЭСЭЭ АВЧ ХАЯАД ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХГҮЙ БОЛ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА "ЧИ " ӨӨРӨӨ ЯЛТАН БОЛНО ШҮҮ

Avatar

Зочин 2019-06-19 202.21.100.202

yamar zevuun gar ve,nuuchihsan bsan bnashde

Avatar

Зочин 2019-06-19 119.40.103.3

Коммунист бол ямар ч хэрэг хийж болно. Манай нам намайг даагаад гарна.

Avatar

Оо за за 2019-06-19 122.201.22.29

Юун хагас хугас Хохиролыг бvрже барагдуулах естой ш дээ

Avatar

zochin 2019-06-19 49.0.212.97

Наад чинь цаанаа С.Баяр, Д.Сугар тэргүүтэй МАН-ын том гарын мафийн халхавчны наймаачин, тэгэхээр МАН-ынхан МАН-ынхаа луйварчдын хөрөнгийг хураах уу, Нямдорж чадах уу, худлаа л байхгүй юу, зүгээр л Оюун-Эрдэнийн 20 оны сонгуулийн шоу.

Avatar

Zochin 2019-06-19 66.181.161.89

Ardchilsan namiin Tsagaan, tuunii khamaatan Badamtsetseg khoyor ikh ym uldeesen biz. Turiin banking dampuurtal ni khamt baisan um chini

Avatar

Зочин 2019-06-19 103.26.195.180

izinnisiig Hurts absan gesen terend Ebe oroltsootoi shoo.

Avatar

Зочин 2019-06-19 202.131.245.243

Стандарт банкнаас Ш.Батхүүгийн зээлсэн мөнгийг элбэгдорж, хурц хоёр булаан авсан. Тэр мөнгөөрөө Ийзнисийг аваад, одоо ажиллуулж байна.

Avatar

Зочин 2019-06-19 66.181.188.252

үнэн үү намаа хайцаалж мундаг харагдуулах гэж бгаан биш биз яг тийм хөрөнгө хаана хаана байгааг олон нийтэд ил тод мэдээлэл өгөөрэй

Avatar

Иргэн 2019-06-19 202.9.43.219

Баяр Сугар, Жунай, гээд л цаад эзэд нь цөндөө шүүдээ.Ганзориг, Миеэ гээд л үргэжлэнэ шүү дээ….

Avatar

Зочин 2019-06-19 66.181.176.170

Лаг баян хөгшин умаа хөгжлийн банкнаас зээл авсан эрэл бэрэн хөтөл мак энэ тэрийн хөрөнгийр хураагаад хохирлоо талүүлээрэй

Avatar

Зочин 2019-06-19 202.21.111.170

Хөвсгөлд тариалангийн компанитай гэж сонссон юм байна. Шалгаарай….. Өөр хүний нэр баахан юм нуугаа биз дээ.

Avatar

Зочин 2019-06-19 49.0.212.97

Жаст группын Батхүүгийн цаад эзэд болох С.Баяр, Дуламын Сугар нарыг тагнан илрүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж