АТГ Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

АТГ Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгийг илрүүлжээ

АТГ Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгийг илрүүлжээ

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 100 гаруй сая ам.долларын зээл авсан хэргээр хуулийнханд шалгагдаж байгаа “Жаст” –ын Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгийг Авлигатай тэмцэх газар/АТГ/-ынхан битүүмжилснээр Засгийн газар хохирлоо нөхөн төлүүлэх боломж бүрдэж буй ажээ.

Энэ тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.06.19/ мэдэгдлээ. АТГ нийтдээ  52 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн юм байна. Цаашид ч хөрөнгө нэмэгдэж 87 орчим тэрбумд хүрэх боломжтой гэнэ.

Хэдийгээр Ш.Батхүүгийн учруулсан хохирлыг барагдуулахад дээрх битүүмжилсэн хөрөнгө хаанаа ч хүрэхгүй ч ор алдахаар тал алд гэж хагас хугасыг нь ч болов олж авах нь ээ.

Нэгэн цагт банк санхүүгийн салбарт цахиур хагалж, олон арван хүнийг ажлын байраар ханган гялалзаж явсан тэрбээр "Хадгаламж" банк нь дампуурахтай зэрэгцэн бусад бизнес нь ч асуудалтай тулсан. Улмаар хуурамч баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан зээл авсан хэрэг нь илэрч, хуулийнханд саатуулагдахад хөрөнгө мөнгө нь шамшигдсан уу, юу ч үгүй болсон тухай дуулиан дэгдэж байсан удаатай. Гэхдээ хуулийнхан ажилласнаар зах зухыг нь илрүүлж чаджээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж