НҮБ-ын шинжээчид ОХУ-ын хүн амын тоог одоогийн байдлаар 145 сая байгаа ч 2070 он гэхэд 100 сая хүрч буурна гэсэн төлөв гаргасантай Оросын шинжээчид санал нийлэхгүй байна.
“ОХУ-ын Хөдөлмөрийн яам өөрийн үндэсний Статистикийн байгууллагын үзүүлэлтийг ашигладаг. ОХУ-ын Статистикийн байгууллага Оросын хүн амын цаашдын таамаг тооцоо гаргасан. Энэ тооцоогоор 2036 он гэхэд ОХУ-ын хүн ам багадаа 131 сая ихдээ 153 сая байх юм” хэмээн Хөдөлмөрийн яамны хэвлэлийн мэдээнд дурджээ.
Оросын Статистикийн байгууллагын мэдээгээр 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Оросын хүн ам 146,8 сая байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ