Орост дунд болон их дээд сургуулийн төгсөлтийн баярууд ид үргэлжилж байна. Төгсөгчид баяраа тэмдэглэн агаарт бөмбөлөг болон цаасан дэнлүү хөөргөх нь түгээмэл болоод байгаа юм. Харин байгаль хамгаалагчид төгсөгчдөд ийм зүйл хийхгүй байхыг анхааруулж байна хэмээн РИА Новости мэдээллээ.
“Хийлсэн агаарын бөмбөлөг хий нь гарч байгальд энд тэнд хог болон унадаг. Үүнийг амьтад андууран идэх тохиолдол гарч байгаа нь амьтдад хор хөнөөлтэй юм. Цаасан дэнлүү хөөргөх нь бөмбөлөгтэй харьцуулбал аюул багатай. Шатаад дуусдаг хэдий ч зарим нь шатаж амжилгүй газарт унаж түймрийн шалтгаан болсон тохиолдол бий. Үүний оронд мод суулгах зэрэг хэрэгтэй зүйлийг хийх нь зүйтэй” хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Оросын салбарын тэргүүн Дмитрий Горшков хэлсэн байна. Экологийн "РазДельный Сбор" хөдөлгөөний тэргүүн Валерий Коростелёвийн хэлснээр одоогийн байдлаар агаарын бөмбөлгийн хаягдлыг боловсруулах үйлдвэр байхгүй.
Мөн “ЭКА” ногоон хөдөлгөөний тэргүүн Елена Гороховоа мөн агаарын бөмбөлгийг агаарт хөөргөхийн эсрэг байдгаа хэлсэн байна. “Грийнпис” байгууллагын Оросын салбарын захирал Виолетта Рябкогийн хэлснээр агаарын бөмбөлгийн хаягдал бүрэн задарт байгальд шингэх хугацаа нь дөрвөн жил байдаг байна. Гэхдээ бүтэн задрахгүй байх магадалтай тус байгаль экологт хортой гэж үзэж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ