“Простоквашино” хүүхэлдэй гадаадын телевизүүдийн анхаарлыг татжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.20-нд нийтлэгдсэн

“Простоквашино” хүүхэлдэй гадаадын телевизүүдийн анхаарлыг татжээ

“Простоквашино” хүүхэлдэй гадаадын телевизүүдийн анхаарлыг татжээ

Францын Анси хотноо хүүхэлдэйн киноны фестивальд Оросын уран бүтээлчид хэд  хэдэн бүтээлээр оролцсон байна. Оросын үзэгчдийн дуртай бүтээлийн нэг болох "Простоквашино" цувралыг гадаадын телевизийн сувгууд ихээхэн сонирхлоо хэмээн “Союзмультфильм- студийн Удирдах зөвлөлийн дарга Юлиана Слащева РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэллээ.

Энэхүү фестиваль нь 2019 оны зургадугаар 10-15-нд болсон юм.

“Бид энэ цуьралаа анх удаа олон улсын фестивальд сойлоо. Цувралыг англи орчуулгатай болгосон. Их халуун дотно хүлээж авлаа. Ялангуяа Герман, Итали, Швед,  Финланд, Хятад, Өмнөд Солонгосын телевизүүд манай хүүхэлдэйг сонирхож байгаагаа илэрхийлсэн. Энэ удахгүй яриа хэлцээ хийж эхэлнэ” хэмээн тэр хэллээ.

"Союзмультфильм" студи энэ фестивальд “Простоквашино”-гоос гадна "Приключения Пети и Волка", "Пиратская школа", "Пластинки", "Оранжевая Корова", "Капитан Кракен и его команда",  "Зебра в клеточку" гэсэн бүтээлүүдээрээ оролцжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж