А.Ганхуягийг батлан даалтад гаргажээ

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

А.Ганхуягийг батлан даалтад гаргажээ

“Автобус” компанийн удирдлагууд хууль бусаар төсвийн мөнгө идэж байсан нь тогтоогдож, улмаар дөрвөн хүнийг цагдан хориод байсан. Тодруулбал, “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуяг, “Тулга огоо”-н захирал С.Энхболд нарыг сэжигтнээр тооцон хорьж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Зарим мэдээллийн сайтуудаар прокурорын байгууллагаас тэднийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан гэж мэдээлж байлаа. Харин Цагдаагийн ерөнхий газраас "Тэнүүн огоо" компанийн захирал А.Ганхуягийг батлан даалтад гаргаж, гадуур байцааж байгаа тухай мэдээллээ. Мөн тус компанийн дэд захирал н.Эрдэнэбатаас тодруулахад "А.Ганхуяг захирал хэвийн ажлаа хийж байгаа" гэсэн юм.

Дээрх хувийн компаниудын захирлын хууль бус үйлдлээс болж улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм. Тодруулбал Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь үйлчилгээнд гараагүй автобусны “МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн холбогдох албан тушаалтангуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж