Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр өнөөдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Рамсфелдийг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалах яам, АНУ-ын Рамсфелд сан, Монголын бизнес хөгжлийн холбоо, Зориг сангаас хамтран зохион байгуулж буй "КАМКА-2015" чуулганыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд манай улсад болно. Чуулганы талаар Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр өнөөдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Рамсфелдыг хүлээн авч уулзахдаа санал солилцлоо. "КАМКА-2015" чуулганд Монгол, АНУ, Армен, Афганистан, Гүрж, Туркменстан, Узбекистан, Казахстан зэрэг зэрэг бүс нутгийн 100 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд энэ үеэр эдийн засаг, улс төрийн талаар ярилцахаас гадна Монголын ардчиллын туршлагын талаар бусад орнууд туршлага судлах юм байна. Мөн гадаад худалдаа тэр дундаа Монголоос гарч буй экспортыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, гадаад бодлогын талаар хэлэлцэнэ.