Зүлгэн гадаргуут талбайн тэмцээнүүд явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Зүлгэн гадаргуут талбайн тэмцээнүүд явагдаж байна

Зүлгэн гадаргуут талбайн тэмцээнүүд явагдаж байна

Мэргэжлийн талбайн теннисний дөрвөн Их Дуулга тэмцээний нэг болох зүлгэн гадаргуутай талбайд болдог Уимблидон эхлэхэд хагас сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Тэмцээний өмнөх томоохон сорилго  болох зүлгэн гадаргуутай талбайн тэмцээнүүд үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдөр Германы Штуттгартад Итали залуу М.Берреттини, Их Британий Ноттенхэмд Францын К.Гарсия нар түрүүлж энэ улирлын эхний зүлгэн гадаргуутай тэмцээний цомын эзэд болсон.

Энэ өдрүүдэд Германы Халлд Р.Федерер, А.Зверев нарын шилдгүүд, Британид болж буй тэмцээнд С.Циципас, Хуан Мартин дель Потро, М.Раонич, С.Вавринка нар өрсөлдөж байна. Тэгвэл эмэгтэйчүүд Британид, Испанид ээлжит тэмцээнүүддээ хүч сорьж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж