Жесс Глинний “Isle of Wight” фестивальд дуулах эрхийг хаслаа

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Жесс Глинний “Isle of Wight” фестивальд дуулах эрхийг хаслаа

Жесс Глинний “Isle of Wight” фестивальд дуулах эрхийг хаслаа

Поп соул урсгалаар дуулдаг, 2014 онд Clean Bandit хамтлагтай хамтарсан “Rather Be” дуугаараа дэлхий дахинд танигдсан Английн дуучин Жесс Глинн Их Британийн хамгийн том рок, поп хөгжмийн “Isle of Wight” фестивальд дуулах эрхээ хасуулжээ. Учир нь  Жесс Глинн фестивальд оролцох боломжгүй болсноо хугацааг нь тулгаж мэдэгдсэн байна.

The Mirror сонины мэдээлснээр Жесс Глинн фестивалийн өмнөх өдөр “Spice Girls” хамтлагийн тоглолтод оролцсон бөгөөд тоглолтын дараа өглөөний 07.00 цаг болтол тус хамтлагийн гишүүдтэй шоудсан гэжээ. Тэрбээр өглөөний 09.00 цагт фестиваль болох газар очсон ч 18.00 цагт дуулах байснаа цуцалсан байна. Жесс Глинн маш их ядарч улмаар тайзан дээр гарахаас айж байсан гэж мэдэгдсэн бол тус фестивалийн зохион байгуулагч Жон Гиддингс “Энэ үйл явдал тасалбар авч үзэх гэж ирсэн хүмүүсийг хүндлээгүй хэрэг. Уран бүтээлч хүн шүтэн бишрэгчиддээ ингэж хандахыг харах гунигтай байна. Тэр дахин хэзээ ч Isle of Wight фестивальд дуулахгүй” хэмээн дуучин бүсгүйн фестивальд оролцох эрхийг насан туршид нь хассаныг мэдэгджээ.

Б.ЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж