Реппер XXXTentacion 2018 оны зургадугаар сарын 18-ны өдөр мотоциклийн дэлгүүрийн гадаа дээрэмчинд буудуулан нас барсан юм. Түүний амьд ахуйдаа хийсэн ч цацаж амжаагүй дуунуудаар бүтээгдсэн “Skins” цомог 2018 оны арванхоёрдугаар сард цацагдаж байсан бол тун удахгүй баримтат кино нь үзэгчдэд хүрэхээр болжээ. Нас барснаас нь хойш нэг жилийн дараа түүний менежер Соломон Собанде репперийн тухай баримтат кино удахгүй гарах болсныг мэдэгдээд байна. Тус кинонд XXXTentacion-ий шоронгоос суллагдаж байгаа, дуу хийж байгаа, шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж байгаа зэрэг дүрс бичлэгүүд нь багтжээ. Жасей Онфрой буюу XXXTentacion нэрээрээ залууст танигдсан репперийн өөрийнхөө тухай болон бусдын талаар хүүрнэж буй хоолой кинонд ч мөн орсон байна.
Б.ЦОЛМОН