Улирлын шилдэгт нэр дэвшигчид

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Улирлын шилдэгт нэр дэвшигчид

Улирлын шилдэгт нэр дэвшигчид

NHL буюу ҮХЛ-н улирал өндөрлөөд хэдхэн хонож байна. Энэ жилийн стэнлийн цомыг Сент-Луис Блюз баг анх удаагаа хүртээд байгаа билээ. Тэгвэл лигийн 2018-2019 оны хамгийн сүүлийн үйл ажиллагаа болох улирлын шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа Лас-Вегас хотноо маргааш болно. Улирлын үр дүнгээс хамаарч тодордог шагналууд эзэддээ очих нь эхнээсээ тодроод байгаа. Тухайлбал, Арт Росс буюу хамгийн өндөр оноотой тоглогчийн шагналыг Тампа Бэй Лайтнинг багийн Н.Кучеров, Конн Смит буюу плэй-оффын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Сент-Луис Блюз багийн Р.О’Райлли, Рокет буюу мэргэн буучийн шагналыг Вашингтон Капиталс багийн А.Овечкин, Уилльямс Женнингс буюу хаалгандаа хамгийн бага гоол алдсан хаалгачийн шагналыг Нью-Йорк Айландерс багийн Р.Лейнер, Т.Грейсс нар хүртэх нь нэгэнтээ тодорхой болсон. Тэгвэл NHL-н олон шагналуудаас гол гол шагналд шалгарч үлдсэн тамирчдыг танилцуулъя.

Калдер Мемориал буюу оны шилдэг шинэ залуу тоглогч:

  • Р.Далин (Баффало Сейбрес баг)
  • Э.Петтерссон (Ванкувер Кэнайкс баг)
  • Ж.Биннингтон (Сент-Луис Блюз баг)

Билл Мастертон Мемориал буюу лидер тоглогч (манлайлагч ч гэж ойлгох болов уу):

  • Ж.Торнтон (Сан-Хосе Шаркс баг)
  • Р.Лейнер (Нью-Йорк Айландерс баг)
  • Н.Фолиньо (Колумбус Блю Жакетс баг)

Харт Мемориал буюу үнэ цэнэтэй тоглогч:

  • С.Кросби (Питтсбург Пингвинс баг)
  • Н.Кучеров (Тампа Бэй Лайтнинг баг)
  • К.МкДэвид (Эдмонтон Ойлерс баг)

Жеймс Норрис буюу шилдэг хамгаалагч:

  • В.Хедман (Тампа Бэй Лайтнинг баг)
  • Б.Бёрнс (Сан-Хосе Шаркс баг)
  • М.Жиордано (Калгари Флэймз баг)

Жак Адамс буюу шилдэг дасгалжуулагч:

  • К.Берубе (Сент-Луис Блюз баг)
  • Ж.Күпер (Тампа Бэй Лайтнинг баг)
  • Б.Троц (Нью-Йорк Айландерс баг)

Везино буюу шилдэг хаалгач:

  • Б.Бишоп (Даллас Старс баг)
  • Р.Лейнер (Нью-Йорк Айландерс баг)
  • А.Василевский (Тампа Бэй Лайтнинг баг)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж