Тамирчдын өдрөөр спортын хороогоор үнэ төлбөргүй үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Тамирчдын өдрөөр спортын хороогоор үнэ төлбөргүй үйлчилнэ

Тамирчдын өдрөөр спортын хороогоор үнэ төлбөргүй үйлчилнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас Монголын тамирчдын өдрийг ирэх Бямба гаригт /2019.06.22/ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах болсон талаар мэдээлэл өглөө. Энэ өдрийг салбарын ололт амжилт, олимпизмын үзэл санаа, шинээр байгуулагдсан спорт хороодыг олон нийтэд сурталчлах, иргэдэд спортын үйлчилгээ үзүүлэх, салбарын албан хаагч, ажилтныг шагнаж урамшуулах, олимп, паралимпийн медальтан, олимпийн наадамд оролцогчдод хүндэтгэл үзүүлэх зорилгоор 2010 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Тиймээс энэ жилийн “Тамирчдын өдөр” 400 хоногийн дараа Японд эхлэх олимпийн наадмыг угтан “Токио олимп сан”-гийн нээлттэй хамтатган зохион байгуулахаар болжээ.

Арга хэмжээний үеэр Биеийн тамир, спортын хороод,  спорт клубүүд үйл ажиллагаагаа сурталчилж, үзүүлэх тоглолтыг хийх юм байна. Мөн спортын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, спортын брэндийн танилцуулга үйл ажиллагаа болох аж.

“Энэ жил орчин үеийн олимпийн хөдөлгөөн үүсэж хөгжсөний 125 жилийн ой тохиож байна. Дэлхий даяар олимпийн өдрийг өргөн цар хүрээтэй тэмдэглэнэ. Мөн “Токио 2020” олимпийн наадамд оролцох Монгол тамирчдаа дэмжин ажиллах “Токио олимп сан” энэ үеэр нээлтээ хийхээр болсон” гэж Монголын Үндэсний олимпийн хорооны мэргэжилтэн З.Гомбодорж хэллээ.

Тамирчдын баярын өдрөөр Монголын Үндэсний олимпийн хорооны музей, нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны заал, танхимаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж