БНСУ-ын хамгийн том авиа компани “Korean Air” “The Boeing” компаниас “B787” загварын 30 ширхэг нисэх онгоц худалдан авах гэрээг байгуулсан тухай “Korea times” мэдээлжээ.
Франц улсад болж буй Олон улсын агаар-сансрын техникийн үзэсгэлэнгийн үеэр “Korean Air” компани “B787-10” загварын 20 онгоц, “B787-9” загварын 10 нисэх онгоц худалдан авахаар болсон байна.
“Korean Air” компани худалдан авсан онгоцоороо одоо нислэг үйлдэж байгаа “A330”, “B777”, “B747” загварын онгоцнуудыг солих гэнэ. “B787-9” нисэх онгоцыг 2020 оноос нийлүүлж эхлэх бол “B787-10” нисэх онгоцыг 2021 онд нийлүүлэх юм байна. Ингэснээр, “Korean Air” компани “B787” загварын 40 нисэх онгоцтой болох ба одоогийн байдлаар нийт 168 онгоцоор нислэг үйлддэг билээ.
Одоогоор эдгээр онгоцнуудын үнэлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч “Boeing 737 Max” онгоцны ослоос хойш худалдан авагчдаа алдан уналтад ороод байсан “The Boeing” компанийн хувьд маш таатай мэдээ юм.
Эх сурвалж:KOREATIMES
Холбоотой мэдээ