Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд олон нийтийн санал, зөвлөмжийг авч буй энэ цаг үед УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн иргэдээс хуулийн байгууллагад ажиллаж байсан мэргэшсэн хуульчид, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат цолтон, ардын их хурлын депутат байсан, бага хурлын гишүүн байсан иргэдийн төлөөллийг сонгон Төрийн ордонд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэгт урьж оролцууллаа. Хэлэлцүүлэгт СХД-ийн 18, 19, 23, 27, 29-р хорооны 60 орчим иргэн оролцлоо.
Холбоотой мэдээ