МХБХ-ны ерөнхийлөгчөөр А.Ганбаатар улиран сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

МХБХ-ны ерөнхийлөгчөөр А.Ганбаатар улиран сонгогдлоо

МХБХ-ны ерөнхийлөгчөөр А.Ганбаатар улиран сонгогдлоо

Монголын хөлбөмбөгийн холбооны VIII сонгуульт их хурал өнөөдөр /2019.06.19/ Худалдаа Аж үйлдвэрийн танхимд болж байна. Энэ удаагийн хуралд 52 төлөөлөгч болон ажиглагч нар оролцож байна.

Хурлаар холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар дахин сонгогджээ. Энэ удаа түүнээс өөр ерөнхийлөгчид нэр дэвшигч тодроогүй байна. Ингэснээр Монголын хөлбөмбөгийн холбоог А.Ганбаатар 2023 оныг хүртэл удирдахаар болжээ. А.Ганбаатарт өнгөрөгч дөрөвдүгээр сард Малайзын Куала-Лумпур хотод болсон Азийн хөлбөмбөгийн холбооны 29 дүгээр их хурлаар Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Мөн тус холбооны дэд ерөнхийлөгчөөр Г.Дашням сонгогдлоо. Хурлын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж