Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 0-16 насны 413 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэлтэй байдаг. Эдгээр хүүхдүүдэд эрүүл, аюулгүй, ээлтэй орчин, нөхцөл бүрдүүлэх зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг кабинетыг засварлан тохижуулжээ. Тус өрөөнд 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхийн хамт үйлчлүүлэх бөгөөд тоглоомоор нь дамжуулан булчингийн зангирлыг нь шалгах, хөдөлгөөн заслын эмчилгээ хийх, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо эмчилгээнд хамруулах аж.
Онцолход, уг төвийг өнгөрсөн нэгдүгээр сараас ажиллуулах болж, өнөөг хүртэл хугацаанд байнгын асаргаанд байдаг 74 хүүхдийг хамруулж үйлчилсэн бол, мөн боловсролын үйлчилгээнд 52 хүүхдийг зуучилж хамруулсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нарт хөгжлийн бэрхшээл гэж юу болох, хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд ямар дэмжлэг үзүүлэх, тэднийг хөгжүүлэх талаар эмч нар зөвлөгөө өгч ажилладаг байна. Энэхүү кабинет нь хүүхдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна цэцэрлэг болон сургуульд зуучилж өгдгөөрөө бусад дүүргийн Эрүүл мэндийн төвөөс давуу юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ