Орон сууцны талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцална | News.MN

Орон сууцны талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцална

Орон сууцны талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцална

Орон сууцны талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцална

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэд болон тус хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороолол дундах ногоон байгууламж бүхий талбайд газрын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсээд байгаа аж. Уг газарт барилга барихаар болсныг иргэд эсэргүүцэн суулт хийж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.06.19/ тухайн газарт очин иргэдтэй уулзаж, хууль бусаар олгосон тус газрын зөвшөөрлийг цуцлах болно гэдгээ мэдэгдлээ.

Иргэд оршин суугчдын эсэргүүцэн тэмцэж буй уг газрын зөвшөөрлийг 2014 онд нийслэлийн Засаг даргын А/502 дугаар захирамжаар олгосон байна. “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар энэхүү 576 ам метр газрыг иргэн Э-д үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аж. Иргэн Э-д олгосон газрын зориулалтыг 2018 оны зургадугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууц зориулалттай болгож өөрчилсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Барилга байшин бариагүй зай талбай хангалттай газар бүтээн байгуулалт хийж болно. Харин орон сууцны хороолол дунд ард иргэдийн салхилах, хүүхэд багачуудын тоглох нийтийн эзэмшлийн ногоон байгууламжтай газарт иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг алдагдуулах барилга байшин бариулахгүй. Тиймээс энэ маргаан үүсгээд байгаа газрын эрхийг хүчингүй болгоно. Зөвхөн энэ газар ч биш, өөр олон байршилд орон сууцны хороололд хууль бус газрын эрхийн зөвшөөрлүүд олгосон байна. Цаашид энэ асуудлуудыг шат дараатай шийднэ” хэмээлээ.

Хотын Захирагч энэхүү орон сууцны хороолол дундах ногоон талбайд газар олгосон шийдвэрийг цуцалснаар нийтийн эзэмшлийн ногоон байгууламж хэвээр нь үлдэхээр болов.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оршин суугч 2019-06-19 103.229.120.182

Ээ ашгүй гэж үнэн зөв шийдвэр гаргаж бгаад баярлалаа.

Avatar

Иргэн 2019-06-19 66.181.161.13

БЗД-ын 15 хороо ны 1,2,3,5 байрны дунд олгосон газрын зөвшөөрлийг цуцлаач……… Зориг байвал Амарсайхан дарга та өөрөө ирээд иргэд уулз

Avatar

Зочин 2019-06-19 202.9.43.137

Естой зов шуу манай байрны урд бас жижигхэн газар 16 давхар байшин барина гэж солиорч байна зув зугээр байсан газар ганц албан тушаалтны гарын усгээр тэр хуний омч болсон байгаа юм тэгээд 3 тэрбумаар тэр газраа зарна гээд явж байна гэсэн энэ чинь юу гэсэн уг вэ ингэж л халгайч нар нийтийн эзэмшлийн газраас хэдэн зуун тэрбум тогрог сув сул олж байна амарсайхан хэрэв эгэ газруудыг бугдийг чолоолж чадвал 20 жил хотын дарга хийсэн ч яадаг юм

Avatar

1115 2019-06-19 64.119.21.79

баяр хүргэе

Avatar

зочин 2019-06-19 64.119.25.150

Байрны дунд байгаа ногоон байгууламжийг нийтийн эзэмшил авах нь зөв.

Avatar

Зочин 2019-06-19 66.181.184.234

АН БОЛ АМТАШСАН ХУЛГАЙЧ, МАН БОЛ АРХАГШСАН ХУЛГАЙЧ ГЭДГЭЭ АСАР ОЛОН УДААГИЙН ҮЙЛДЛҮҮДЭЭРЭЭ НОТОЛСООР БАЙГАА.

Avatar

зочин 2019-06-19 203.91.116.118

Дандаа Батүүлийн гаргасан захирамжууд,,,АН бол хулль дүрэмгүй ажиллаж амьдарч байсан даа

Avatar

+-*/ 2019-06-19 49.0.212.97

Ихэнх нь Мие овогтын газрын наймааны балаг, тэрийгээ бас өмөөрөөд миний үед балгас үлдээгүй барилгууд л олширсон гэж хуцна лээ, бүгдий нь зарж цусалж, намдаа санхүүжилт болгож өгчөөд муу кужаагийн хурлийз, эх нь Хятадын э****з байсын

Avatar

зөв 2019-06-19 49.0.212.97

Одоо энэ байрнуудын дундах ногоон байгууламж, хүүхдийг тоглоомтой алга дарам газрыг булаан эзэлж дээрэмдэн бууж нэг юм босгоод авбал дараа нь хэн ч яаж ч чадахгүй гэсэн танхай балмад байдлыг арилгах хэрэгтэй, гол нь оршин суугчид л зоригтой байж санаа нэгтэй байх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж