Стратегийн ач холбогдолгүй концессуудыг цуцаллаа | News.MN

Стратегийн ач холбогдолгүй концессуудыг цуцаллаа

Стратегийн ач холбогдолгүй концессуудыг цуцаллаа

Стратегийн ач холбогдолгүй концессуудыг цуцаллаа

Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.  Тодруулбал, өнөөдрийн Засгийн газрын гол асуудал концессийн  гэрээтэй холбоотой шийдвэрүүд байлаа. Үндсэндээ концессын  20 орчим гэрээ байснаас зайлшгүй стратегийн чухал ач холбогдолтой гэрээнүүдийг авч үлдээд бусад  гэрээнүүдийг  цуцлах шийдвэр гаргажээ.  Тухайлбал, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн концессыг мөн  Дорноговь аймгийн Сайншандын 130 км авто зам болон сургууль, цэцэрлэгийн барилгын багц концессыг  цуцлах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Харин стратегийн ач холбогдолтой концессыг  үргэлжлүүлж, Засгийн газар ямар нэг байдлаар санхүүгийн баталгаа гаргахгүй хэлбэрээр барих, ашиглах хэлбэрийг  сонгосон байна.

Энэ тухай  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Тавантолгой- Ханги чиглэлийн автозам, Дархан, Сэлэнгийн автозамыг үргэлжлүүлэн концессоор барина. Үндсэндээ гэрээ хийгдээгүй концессуудыг түдгэлзүүлсэн. Засгийн газар барих, ашиглахтай холбоотой саналуудыг авна” гэлээ.

Мөн тэрбээр "Өмнөх Засгийн газрын гаргасан буруу алдаа нийгэмд ямар сөрөг нөлөө авчирдаг вэ гэдэг манай Засгийн газар бодитой туулж байна. Тэг хувийн эдийн засаг сэргэх шатандаа орж, ажиллахгүй байсан кранууд  ажиллаж, царцсан байсан барилгууд сэргэж, хаягдсан байсан малын түүхийн эдийн үнэ өсөж, хүнгүй байсан ресторанууд үйлчлүүлэгчээр дүүрэх хүртэл амаргүй хэмжээний сорилтыг туулж өнөөгийн эдийн засгийн өсөлтийг бий болгоход  Засгийн газарт олон саад бэрхшээл давсан. Бид юмыг амархан мартдаг. Дахин ийм үе ирж болзошгүй нөхцөл байдалд манай улс байна. Эмзэг эдийн засагтай амаргүй нөхцөлд байна  гэдгийг хэлэх нь зөв.

ААН-үүд олон нийт 2016 оны  эхэн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг мартаж болохгүй.  Тиймээс Засгийн газар ил тод ажиллах болно.

2015 оны Ил тодын хууль, банкны салбар бизнес рүү хутгалдан орсонтой холбоотойгоор Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй байсан. Одоо ч ийм эрсдэл  хэвээр байна. Хэрэв манай улс саарал жагсаалтад орсон байсан бол та бидний ам.долларын карт гадаадад уншигдах боломжгүй болж, Монгол Улсын валютын ханш 2-3 дахин өсч олон улсын хэмжээнд ААН-үүд бизнес эрхлэх боломжгүй болох байлаа. Одоо ч гэсэн эрсдэл хэвээр байна. Тиймээс Эрдэнэтийн 49 хувийн асуудал, Стандарт банкны асуудлыг хурцаар  гаргаж байгаа нь үүнтэй холбоотой. Бид олон улсын банк санхүүгийн байгууллагад ил тод гэдгээ харуулах ёстой. Монгол Улс нийт 29 тэрбум ам.долларын өрөнд орсон байсан. Үүнийг бага багаар төлж байгаа" гэв.

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-06-19 122.201.26.206

Уг нь саад бололгүй барилга байгууламжийг гүйцэтгүүлэх л бодлого чиглэл барьж ажиллавал коцесс гэдэг чинь тиймч болохгүй шийдэл бишшдээ?! Дандаа хувь тал руугаа хэлбийж ажилдаа хандаад байх юм?! Улс орон ардтүмний эрх ашиг гэж нэг юуаарч солишгүй том эрх ашиг байдагшдээ?! Цуцлах бол ажил бишээ?!

Avatar

э№ 2019-06-19 49.0.212.97

Энэ нэг Оюун-Эрдэнэ, Тимон, Хүүк гэсэн МАН-ын гарамгай гурван хоосон шоудагч популист байнаа, Популист гэдэг бол харанхуй массад таалагдахын тулд юу ч хийхээс буцахгүй аюултай худалчийг хэлдэг юм.

Avatar

+-*/ 2019-06-19 49.0.212.97

Тэгвэл МАН-д л ашигтай

Avatar

уншигч 2019-06-19 66.181.170.215

зөв өө.Ард түмэнд ашиггүй гэрээгээр яахын. Ингээд хэлэхээр нөгөө попорчууд гээд мангартаад эхэлнээ. Бас нөгөө соц нийгмээ мандуулах нь гээд л. Тэр тэнэгүүдэд гэж хэлэхэд ажил хийж байгаа хүн сайн муу олон үг сонсдог юм. Юу ч хийхгүй нөхөр юу ч сонсгохгүй. Юмаа мэдэж чанга хашгирцгаа. Оюун-Эрдэнэ маргааш бүхнийг сайхан болгодог бурхан биш. Тиймээс шат дараатай зөв замаар явж байгаад жирийн иргэн би баяртай байгаа.

Avatar

Зочин 2019-06-19 66.181.184.234

ҮР ДҮН, БАС ДАХИН ҮР ДҮН ЧУХАЛ БАЙНА. НҮДЭНД ҮЗЭГДЭЖ ГАРТ БАРИГДАЖ, ИРГЭДИЙН АЖ АМЬДРАЛ-АМЬЖИРГААНД МЭДРЭГДЭХЭЭР ТОЙМТОЙ ҮР ДҮН ХЭРЭГТЭЙ БАЙНА. ҮГҮЙ БОЛ GOODBYE

Avatar

Зочин 2019-06-19 64.119.18.237

ичгүүргүй худал ярихаа болимоор юм. Энд тэнд очиж хураана хүчингүй болгоно. зогсооно л гэх юм. Хуучин коммунист арга барилтай, сагсуу залуу блоимоор байна.

Avatar

Bathurel 2019-06-19 202.9.42.249

Hukiin zasgiin gazar ovoo dorvitoi heden ajil ehluulsen ajil hiih bolomjiig ni olgoson der 20ond ard tumen dun tavina

Avatar

Зочин 2019-06-19 199.249.230.67

Худлаа баахан гэрээ оронцоглож байхаар. Хэдхэн гэрээгээ сайн хийсэн нь дээршдээ

Avatar

erh chuluu. 2019-06-19 202.9.44.158

umnuhuu muulaad bdag ta hediin hiisen ajil yu bna aa.ene neg erguunyum ugluu bolgon hov shig yum yarihaas uur bolj butej bgaa yum bna uu.
haana bgaa 8 huviin usult ve.hunguui delguur horshoo zah zeel bna.zah zeeliin guilgee zogsongi bdald orchood humuus mungugui bn.restoranuud hun pig bna gene.restorand galduu tusvuus tursun hulgaichuud l orj bga bh.ard tumen amidrah gj argaa barj bna.dald ediin zasag l tsetseglej bna.umhii popolzgoon.

Avatar

Зочин 2019-06-19 199.249.230.67

Чи бид хоёрын чаддаг юм юу байна . Юу ч хийсэн бүтээсэн юм байхгүй байж pc -ний цаанаас нээх олон долоон юм ярьсан юм байх юм

Avatar

Хэн ч бсан яаднийн 2019-06-19 202.180.218.132

Аргагүй л сэлэм Тогмид сүр Данзан нарын яриа бна даа.Тэгээд ер нь өмнө нь сүр Данзанг америк сурахаар явсан хойгуур МАНАН энэ улсыг сүйрүүлсэн гээд яриад бгаа юм бна л даа Юм эргэж хөрөвдөг унаж босдогийг Мэдэхгүй л яваа СҮРДАНЗАН бна даа

Avatar

Зочин 2019-06-19 23.129.64.153

зөв зөв ар өврөөр гүйгээд байдаг нохдуудын тоо толгой багасч ажил илүү чанартай явагдах нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж