Стратегийн ач холбогдолгүй концессуудыг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Стратегийн ач холбогдолгүй концессуудыг цуцаллаа

Стратегийн ач холбогдолгүй концессуудыг цуцаллаа

Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.  Тодруулбал, өнөөдрийн Засгийн газрын гол асуудал концессийн  гэрээтэй холбоотой шийдвэрүүд байлаа. Үндсэндээ концессын  20 орчим гэрээ байснаас зайлшгүй стратегийн чухал ач холбогдолтой гэрээнүүдийг авч үлдээд бусад  гэрээнүүдийг  цуцлах шийдвэр гаргажээ.  Тухайлбал, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн концессыг мөн  Дорноговь аймгийн Сайншандын 130 км авто зам болон сургууль, цэцэрлэгийн барилгын багц концессыг  цуцлах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Харин стратегийн ач холбогдолтой концессыг  үргэлжлүүлж, Засгийн газар ямар нэг байдлаар санхүүгийн баталгаа гаргахгүй хэлбэрээр барих, ашиглах хэлбэрийг  сонгосон байна.

Энэ тухай  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Тавантолгой- Ханги чиглэлийн автозам, Дархан, Сэлэнгийн автозамыг үргэлжлүүлэн концессоор барина. Үндсэндээ гэрээ хийгдээгүй концессуудыг түдгэлзүүлсэн. Засгийн газар барих, ашиглахтай холбоотой саналуудыг авна” гэлээ.

Мөн тэрбээр "Өмнөх Засгийн газрын гаргасан буруу алдаа нийгэмд ямар сөрөг нөлөө авчирдаг вэ гэдэг манай Засгийн газар бодитой туулж байна. Тэг хувийн эдийн засаг сэргэх шатандаа орж, ажиллахгүй байсан кранууд  ажиллаж, царцсан байсан барилгууд сэргэж, хаягдсан байсан малын түүхийн эдийн үнэ өсөж, хүнгүй байсан ресторанууд үйлчлүүлэгчээр дүүрэх хүртэл амаргүй хэмжээний сорилтыг туулж өнөөгийн эдийн засгийн өсөлтийг бий болгоход  Засгийн газарт олон саад бэрхшээл давсан. Бид юмыг амархан мартдаг. Дахин ийм үе ирж болзошгүй нөхцөл байдалд манай улс байна. Эмзэг эдийн засагтай амаргүй нөхцөлд байна  гэдгийг хэлэх нь зөв.

ААН-үүд олон нийт 2016 оны  эхэн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг мартаж болохгүй.  Тиймээс Засгийн газар ил тод ажиллах болно.

2015 оны Ил тодын хууль, банкны салбар бизнес рүү хутгалдан орсонтой холбоотойгоор Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй байсан. Одоо ч ийм эрсдэл  хэвээр байна. Хэрэв манай улс саарал жагсаалтад орсон байсан бол та бидний ам.долларын карт гадаадад уншигдах боломжгүй болж, Монгол Улсын валютын ханш 2-3 дахин өсч олон улсын хэмжээнд ААН-үүд бизнес эрхлэх боломжгүй болох байлаа. Одоо ч гэсэн эрсдэл хэвээр байна. Тиймээс Эрдэнэтийн 49 хувийн асуудал, Стандарт банкны асуудлыг хурцаар  гаргаж байгаа нь үүнтэй холбоотой. Бид олон улсын банк санхүүгийн байгууллагад ил тод гэдгээ харуулах ёстой. Монгол Улс нийт 29 тэрбум ам.долларын өрөнд орсон байсан. Үүнийг бага багаар төлж байгаа" гэв.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж