Могойн арьсан хээ, шар өнгө, урт шорт энэ зуны тренд | News.MN

Могойн арьсан хээ, шар өнгө, урт шорт энэ зуны тренд

Могойн арьсан хээ, шар өнгө, урт шорт энэ зуны тренд

Могойн арьсан хээ, шар өнгө, урт шорт энэ зуны тренд

Зун хэдийн ирж, агаарын хэм өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Зун цагийг тэсэн ядан хүлээсэн эмэгтэй танд энэ зун ямар төрлийн хувцас тренд болж байгаа, ямар хувцас өмсвөл биед эвтэйхэн хэрнээ загварлаг харагдаж болох талаар хүргэе. Энэ зун ерөнхийдөө тод цоглог өнгийн хувцас зонхилж байгаа бол цүнхний хувьд илүү биед амар, авсаархан цүнх тренд болж байна.

ШАР ӨНГӨ – ЭНЭ ЗУН ЗАГВАРЛАГ ЭМЭГТЭЙ ТАНЫ ХУВЦАСНЫ ШҮҮГЭЭНД ЯДАЖ НЭГ ШИРХЭГ ШАР ӨНГИЙН ХУВЦАС БАЙХ ХЭРЭГТЭЙ. ШАР ӨНГӨ ХҮНИЙ ЦАРАЙГ ТОДРУУЛЖ, ЗАЛУУ, ЦОГЛОГ ХАРАГДУУЛДАГ.

УРТ ШОРТ – ӨВДӨГНИЙ ДЭЭГҮҮР ТАТСАН УРТТАЙ БОГИНО ӨМД БУЮУ ШОРТ МӨН Л ЭНЭ ЗУНЫ НЭГ ТРЭНД. ХЭТ БОГИНО БИШ УЧИР ЯМАР Ч ҮЕД САНАА ЗОВОХ ШААРДЛАГАГҮЙН ДЭЭР МАШ ЗАГВАРЛАГ ХАРАГДАНА.

УНАСАН ЗАГВАРТАЙ, ТОРГОМСОГ ДААШИНЗ – МАШ ЭНХРИЙ ЯЛДАМ, ЭМЭГТЭЙЛЭГ СОНГОЛТ. БИЕИЙН ӨӨ СЭВИЙГ САЙН ДАЛДЛАХААС ГАДНА, СЭРҮҮХЭН ТААТАЙ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛНЭ.

МОГОЙН АРЬСАН ХЭЭ – ИЙМ ЗАГВАРТАЙ ХУВЦАСНУУДЫГ ЭРХЭМСЭГ, ЭРЭЛХЭГ ГЭЖ ТОДОРХОЙЛЖ БОЛНО. МӨН УРТААШ ЧИГЛЭЛТЭЙ ХЭЭТЭЙ УЧИР ӨНДӨР ХАРАГДУУЛАХ БОЛНО.

НЕОН БУЮУ ТОД НОГООН ӨНГӨ – ЭНЭ БОЛ ЯАХ АРГАГҮЙ ЗУНЫ ӨНГӨ.  ХЭДИЙГЭЭР ХҮН БҮР ЗОРИГЛОН СОНГООД БАЙДАГ ӨНГӨ БИШ Ч ГЭЛЭЭ МАШ ЦОГЛОГ ЗАЛУУ ӨНГӨ. УЙТГАРТАЙ ХЭВ МАЯГАА ЭВДЭЭД ГАНЦ УДАА Ч БОЛОВ ИЙМ ӨНГӨТЭЙ ХУВЦАС ӨМСӨӨД ҮЗЭЭРЭЙ.

БАНТИКАН ЧИМЭГЛЭЛ – ЭРВЭЭХЭЙ Ч ГЭЖ НЭРЛЭДЭГ ЭНЭ ЧИМЭГЛЭЛ НЬ ӨМД, ЦАМЦ, ДААШИНЗ, ГУТАЛ ГЭЭД ЯМАР Ч ХУВЦАСТАЙ ДОНЖТОЙ ЗОХИЦДОГ.  ЭМЭГТЭЙЛЭГ, ЗАЛУУ ХАРАГДУУЛАХ СОНГОЛТ БАЙХ БОЛНО.

ӨРГӨН ХАНЦУЙ – ХӨГЖИЛТЭЙ БӨГӨӨД ӨВӨРМӨЦ СОНГОЛТ. ИЙМ ЗАГВАРЫН ЦАМЦЫГ ЭНГИЙН ҮЕД Ч АЖИЛ ХЭРЭГЧ ХУВЦАСЛАЛТТАЙ Ч ХОСЛУУЛЖ БОЛНО.

ТОЛГОЙНООС ХӨЛ ХҮРТЛЭЭ ЖИНС – ЖИНС ХЭЗЭЭ Ч МОДАНААС ГАРЧ БАЙСАН УДААГҮЙ. ЭНЭ ЗУН Ч МӨН АДИЛ ЖИНС ТРЭНД ХЭВЭЭР БАЙХ БОЛНО.

БҮСЭЛХИЙНИЙ ЦҮНХ – БИЕД МАШ ЭВТЭЙХЭН, АВСААРХАН, ЗАГВАРЛАГ. ЖИЖИГХЭН БОЛОВЧ ОЙР ЗУУР ХЭРЭГЛЭХ БҮХИЙ Л ЗҮЙЛС ЭНЭ ЦҮНХЭНД БАГТДАГ. ДЭЭР НЬ ЯМАР Ч ТӨРЛИЙН ХУВЦСАН ДЭЭР ГАЙХАЛТАЙ ЗОХИЦНО. БҮР ҮДЭШЛЭГ ДЭЭР Ч ИЙМ ЦҮНХЭЭР ГАНГАРЧ БОЛНО. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-19 150.129.140.115

Худлаа шаахаа больж үз. Хэн ч уншдаггүй блогноос халтар хултар орчуулж хүмүүсийн тархи угаагаад одоо боль

Avatar

зочин 2019-06-19 49.0.212.97

Моод монголоор дуусдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж