Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороотой байснаас голын түвшин нэмэгдэж улмаар иргэд голын усанд осолдож нас барах тохиолдол өдөр бүр гарч байна. Мөн голын орчим бага насны хүүхдийг асран хамгаалагчгүй байлгаснаас голын усанд унаж нас барсаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр /2019.06.18/ Ховд аймгийн Булган сум, Булган голын орчим амьдардаг нэг настай эрэгтэй хүүхэд ээжийгээ бие засах зуур голд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлсэн бөгөөд нутгийн иргэдийг голын орчим анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэн мэдээлэл түгээж эхэлсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ