ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

Засгийн газрын өнөөдөр /2019.06.19/-ийн хуралдаанаар Б.Ганбатыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Тэрбээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Түүнийг томилсноор Төрийн албаны тухай хуулийн дагуу мэрит буюу шатлан дэвших зарчмаар 14 хоногийн дотор, наадмын өмнө ЗГХЭГ-ийн Тэргүүн дэд даргаар жинхлэгдэн, томилогдох юм байна. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан, уг албан тушаалд нөхөн томилгоо хийх шаардлага үүссэн. Холбогдох газрууд материалыг шалгаж үзээд, Б.Ганбатыг “асуудалгүй” гэж үзвэл энэ долоо хоногтоо багтаан, түүнийг томилох чигтэй байгаа тухай бид өмнө мэдээлж байсан билээ. Харин одоо Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар өөр хүнийг томилох юм. Албан бус мэдээллээр тус албанд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг томилно гэсэн мэдээлэл байгаа юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж