Санхүүгийн салбарын комплаенс хэлэлцүүлэг 2019

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Санхүүгийн салбарын комплаенс хэлэлцүүлэг 2019

Санхүүгийн салбарын комплаенс хэлэлцүүлэг 2019

Санхүүгийн зохицуулах хороо “Санхүүгийн салбарын комплаенс хэлэлцүүлэг-2019”-ийг амжилттай зохион явуулав.

Хэлэлцүүлэг “Бизнесийн ёс зүй ба комплаенс”, “Комплаенс ба мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг” гэсэн хоёр хэсэгтэй. Энэ үеэр оролцогчид “Санхүүгийн салбарын ёс зүй болон комплаенсын өнөөгийн байдал”, “Бизнесийн ёс зүй комплаенсын үндэс болох нь”, “Санхүүгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа”, “Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын явц” зэрэг олон сонирхолтой илтгэлийг хэлэлцүүллээ.

Арга хэмжээг нээж СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн үг хэлэв. Мөн Азийн сангийн суурин төлөөлөгч Mark Koeing, СЗХ-ны Ажлын албаны дарга Б.Ариунаа, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг болон Санхүүгийн мэдээллийн албаны дарга н.Батчулуун, Азийн сангийн засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх нар илтгэл тавьж, оролцогчдын санал бодлыг сонсч чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэв.

“Санхүүгийн салбарын комплаенс хэлэлцүүлэг-2019”-д Азийн сан, Монголбанк, Сангийн яам, ГХЯ, ХЗЯ, ТЕГ, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Санхүүгийн мэдээллийн алба, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо,  Монголын ББСБ-уудын холбоо, ЛэндМН ББСБ, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын банкны холбоо зэрэг олон газрын төлөөлөгч оролцож санал солилцлоо.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж