57 настай эр гэртэйгээ шатжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

57 настай эр гэртэйгээ шатжээ

57 настай эр гэртэйгээ  шатжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу олны нэрлэж заншсанаар  Эмээлт орчимд  өчигдөр /2019.06.018/ гал түймэр гарчээ. Тодруулбал, тус дүүргийн Онцгой байдлын  хэлтэст 04.03 цагт дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл  ирсэн байна.

Дуудлагын дагуу гал түймэр унтраах ангийн алба хаагчид очиж ажиллан галыг унтраасан ч  гал түймэрт 57 настай эрэгтэй өртөж нас барсан байжээ. Алба хаагчид цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж