Германы канцлер Ангела Меркель өнгөрсөн мягмар гаригт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг угтан авах ёслолын арга хэмжээн дээр дагжтал чичирч байсан ч “Миний бие маш сайн байна” хэмээн хэлжээ. Дүрс бичлэгээс харахад, Берлинд Владимир Зеленскийн дэргэд зогсож буй, өдгөө 64 настай, Германы канцлерын бие үнэхээр сайнгүй байсан аж.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, тухайн үед Украины төрийн дуулал эгшиглэж байжээ. Тэрбээр Зеленскийтэй хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд “Тэр мөчөөс хойш би хамгийн багадаа гурван аяга ус уусан. Одоо бие маань маш сайн, ажлаа хийж байна" хэмээн мэдэгджээ.
Тухайн өдөр Берлинд цельсийн +30 хэмийн халуун байсан аж. Германы канцлераар 2005 оноос хойш ажилласан түүний бүрэн эрхийн хугацаа 2021 онд дуусах бөгөөд тэрбээр дахин нэр дэвшихгүйгээ мэдэгджээ.
Эх сурвалж: CNN