Японд 6,7 магнитутын хүчтэй газар хөдөлж, цунамигийн дохио өгөв | News.MN

Японд 6,7 магнитутын хүчтэй газар хөдөлж, цунамигийн дохио өгөв

Японд 6,7 магнитутын хүчтэй газар хөдөлж, цунамигийн дохио өгөв

Японд 6,7 магнитутын хүчтэй газар хөдөлж, цунамигийн дохио өгөв

Японы баруун хойд нутагт өчигдөр орой /2019.06.18/ 6,7 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус улсын Цаг уурын агентлагаас Япон тэнгисийн эрэг орчмын оршин суугчдад цунамигийн аюулын дохио өгчээ.

Газар хөдлөлт эхлээд Саката хотоос баруун өмнө зүгт 50 орчим километрийн зайд байрладаг Ямагатагийн далайн эрэг орчмын усанд 10 километрийн гүнд оройн 22.20 цагийн үед үүссэн байна.

Энэ удаагийн газар хөдлөлттэй холбогдуулан Нийгата хот дахь Кашивазаки-Карива цөмийн цахилгаан станцын долоон реакторын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд цахилгаан станцад ямар нэг доголдол гараагүй байна.

Япон улс нь газар хөдлөлт, цунамигийн хамгийн идэвхитэй бүсэд оршдог орнуудыг нэг юм. 2011 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус улсын зүүн хойд эрэгт 9 магнитудын хүчтэй газар хөдөлж байв. Дэлхийн түүхэн дэх тав дахь хүчтэй газар хөдлөлт гэгдэж байгаа энэхүү газар хөдлөлт болон түүнээс үүдэлтэй цунамигийн улмаас 18 мянга гаруй хүн амиа алдсаны зэрэгцээ Фүкүшимагийн цахилгаан станцад цөмийн гамшгийг үүсгэсэн билээ.

Эх сурвалж:NHK

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж