Зээлийн хүүг бууруулахгүй бол тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүг бууруулахгүй бол тэмцэнэ

Зээлийн хүүг бууруулахгүй бол тэмцэнэ

Зээлдэгчдийн холбооноос өнөөдөр /2019.06.19/ арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудтай тэмцэл хийх талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц. Солонго “Арилжааны банкууд болон, банк бус санхүүгийн байгууллагад бид зээлийн хүүг бууруулах, үйлчилгээний хууль бус мөлжлөг явуулахаа зогсоох гэсэн шаардлага хүргүүлнэ.  Хүлээж авахгүй тохиолдолд тэмцлийн дараагийн шат буюу жагсаал цуглаан зохион байгуулна. Зээлээ төлж чадалгүй эд хөрөнгөө хураалгасан иргэдийн эрх ашгийг хамгаалж тухайн банкийг шүүхэд өгнө” гэлээ.

Сүүлийн нэгээс хоёр сарын дотор арилжааны банкууд хадгаламжийн хүүг бууруулсан боловч бүх төрлийн зээлийн хүүг бууруулаагүй талаар хэлж байв.

Мөн Зээлдэгчдийн холбооны гишүүн, бизнес эрхлэгч Ш. Мөнхцэцэг “Төрд 20 наснаасаа эхэлж зүтгэж нийгмийн даатгал төлсөн атлаа зээл авахад 18 хувийн  хүү төлж байгаа нь шударга бус байна. Банкнаас 100 сая төгрөгийн бизнесийн зээл авахад нийтдээ 180 сая төгрөгийг эргүүлж төлж байна. Ийм байхад хуримтлал үүсгэж ирээдүйдээ баталгаа өгөх ямар ч боломж нөхцөл байхгүй” гэлээ.

Нэгэн сонирхолтой жишээг дурдсан нь нэг хүн өдөрт дунджаар таван гүйлгээ хийж байна, үүний хураамж нь 500 төгрөг. Тэгэхээр сард 15000 төгрөг,  нэг жилд доод тал нь 180 000 төгрөг, үүнийг зөвхөн Хаан банкны хоёр сая үйлчлүүлэгчид үржүүлж үзвэл 360 тэрбум төгрөг болж болно.

Иргэд харилцах данс нээж, картаар үйлчлүүлдэг. Харин арилжааны банкууд иргэдийн мөнгийг эргэлдүүлж ашиг олдог ч үүнийхээ төлөө хүү төлдөггүй. Хадгаламжийн данс нээлгэж түүндээ картын үйлчилгээг холбуулах нь илүү ашигтай гэдгийг Зээлдэгчдийн холбооноос зөвлөв.

Б.Номинчимэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж