Дуучин Э.Амартүвшин “Opera festival-2019”-д тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.06.19-нд нийтлэгдсэн

Дуучин Э.Амартүвшин “Opera festival-2019”-д тоглоно

Дуучин Э.Амартүвшин “Opera festival-2019”-д тоглоно

Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт баритон Э.Амартүвшин Италийн хамгийн эртний тайз болох Веронагийн задгай театрын тайзнаа зургадугаар сарын 22, 27-нд “Аида” дуурьт тоглоно. Учир нь Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Домингогийн дуурийн урлагт хүчин зүтгэсэн 50 жилийн ойн томоохон арга хэмжээ “Opera festival-2019” зургадугаар сарын 21-нд Италийн эртний Веронагийн задгай театрын тайзнаа нээлтээ хийхээр товлоод буй.

Сонгодог урлагийн томоохон арга хэмжээнд дэлхийн шилдэг 80 дуурийн гоцлол дуучин чуулах бөгөөд Монгол Улсаа төлөөлөн гавьяат жүжигчин Э.Амартүвшин, дуучин Ч.Бадрал нар оролцох болсон тухай өмнө нь мэдээлсэн.

Тэд хоёулаа Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөө багшийн шавь. Монголын уран бүтээлчид дэлхийн алдарт дуурийн дуучидтай зэрэгцэн "Травиата", "Аида" дуурийн гол дүрд тоглоно. Дэлхийн хамгийн томоохонд тооцогдох сонгодог урлагийн тайзнаа дуулж буй Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Италид Монголоос хамгийн олон удаа уригдаж дуулсан уран бүтээлч юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж